Украины үндсэрхэг үзэлтнүүд лениний хөшөөг нураав
Украины үндсэрхэг үзэлтнүүд тус улсын хоёр дахь том хот болох Харьковын төв талбайд байрласан Лениний хөшөөг албаны хүмүүсийн дэмжлэгтэйгээр буулгасан байна. Хөшөөг нураахыг харахаар цугларсан хүмүүс энэ үеэр баяр хөөр болон уухайлан хашгирч байсан талаар BBC агентлаг мэдээллээ.

Энэ оны хоёрдугаар сард Ук­раины Ерөнхийлөгч Виктор Януковичийг суудлаас нь түл­хэн унагах үед Оросын талыг баримтлагчид уг хөшөөг хамгаалалтад аваад байсан юм. Улмаар дөрөвдүгээр са­раас Украины зүүн хэсэгт салан тусгаарлагчид болон Зас­гийн газрын арми хоорондоо сөргөлдөж эхлэхэд  До­нецк, Луганск болон Харьков хотууд мөргөлдөөний гол цэг болж байсан билээ.

Харин Украины эрх баригчид нэмэлт хүч илгээж, Харьков хотыг хамгаалалтад авс­наар тус хот салан тусгаарлагчдад эзлэгдээгүй үлджээ. Өнгөрсөн ням гарагийн орой хөшөөг нураахаар цуг­лар­сан үндсэрхэг үзэлтнүүд хотын захирагч Игорь Балута хө­шөөг буулгах бичигт гарын үсэг зурсан хэмээн мэ­дээлж байжээ. Гэхдээ зарим эх сурвалжууд энэ нь зү­гээр л хөшөөг буулгах арга байсан гэж бичсэн байна.

Ук­раины Дотоод хэргийн сайд Арсен Абаков өөрийн фэйс­бүүк хуудастаа “Тэр бидний шүтээн биш” гэж бич­жээ.  Тэрбээр “Ленин гэж хэн юм бэ? Түүнийг унагах хэ­рэгтэй. Олон хүн бэртэж гэмтэх вий дээ. Цус урсгасан ком­мунистын шүтээний улмаас дахин хүн битгий хохироосой” гэсэн байна. Гэвч Украины хэвлэлүүд цаг­даа нар тэрхүү хэргийг хорлон сүйтгэх ажиллагаа хэмээн үзэж мөрдөн байцаалт эхлүүлээд байгаа талаар нийтэлж байгаа аж. Дашрамд дурьдахад, хөшөөг буулгах үед нэг хүн толгойдоо гэмтэл авчээ.
Монголын мэдээ
Б.Даваахүү
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2014-10-09 13:28:28
    Германд эзлэгдээд муугаа үзэж байхад нь Орос сайхан ээжийи хөвгүүд амь насаа алдан чөлөөлсний хариуг мартах болоогүй л баймаар юм.Дахиж муугаа үзэж байж ойлгох нь л дэ
    150.129.142.17
    Мэдэгдсэн Хариулах
  • Монголын соёл 2014-09-30 06:10:25
    Монголын Жанрайсиг, Майдар, 800 гаруй уран барилга сүм хийдийг сүйтгүүлчихээд өчүүхэн ч харамсахгүй орос ах нар минь гэж доль хамчихаад гэнэтхэн афганистаны чулуун буддагийн төлөө харамсаж гэнэ. Коммунистуудын болхи сэтгэлгээ гэж энэ дээ.
    112.72.13.219
    Мэдэгдсэн Хариулах
  • Украин сайн 2014-09-30 04:56:09
    Маш зөв, мааааш зөв ажил хийжээ
    112.72.13.219
    Мэдэгдсэн Хариулах
  • Ганзориг 2014-09-30 04:30:01
    Тэр хүн чулуунуудын толгойг тас цавчсан нөхөр бол Үүлийн дээд өвөг л байх аа даа. Бас афганы талибанууд Буддын хөшөө дурсгалыг бүр дэлбэлдэг. Ардчилал талибан хоёр аргагүй л ахан дүүс юм даа гэж.
    112.72.13.79
    Мэдэгдсэн Хариулах
  • Монгол 2014-09-30 02:24:17
    Хөшөө дурсгалтай тэмцэлдэж байдаг нэг нөхөр манайд бий. Эртний хүн чулуунуудын заримын толгойг завчсан байдаг гэсэн, тухайн үед түүнийг гардаж байсан мунхагчуудын үр сад одоо ч байгаа болов уу.
    203.194.114.36
    Мэдэгдсэн Хариулах