
Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өчигдөр 15:55 цагт Буянт-Ухаа нисэх буудалд газардсан.
Тус онгоцоор нийт 266 хүн ирсэн бөгөөд иргэдийг буусны дараа ариутгал халдваргүйжүүлэлт хийн, ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Тоёоко Инн, Корпорэйт зочид буудал болон ОБЕГ-ын дэргэдэх Давтан сургалт, сэргээн заслын төвийн “Онцгой Жаргалант” сувилалд 21 хоног тусгаарлах юм.
С.Жангар