Барилгын компаниудад орчны аюулгүй байдлыг хангах чиглэлд хугацаатай үүрэг өгч байна

Нийслэлийн Засаг даргын захирамжаар нийтийн эзэмшлийн гудамж, талбайд иргэдийн аюулгүй байдлыг алдагдуулж байгаа газрыг илрүүлэн судлах ажлын хэсгийг байгуулан ажиллаж байгаа билээ. Ажлын хэсэг нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд нийтийн эзэмшлийн гудамж, талбайд үзлэг судалгаа хийсэн. Судалгаагаар 5423 зөрчил илэрсэн байна. Үүнээс барилгын үйл ажиллагаа явуулж буй 379 барилга орчны аюулгүй байдал алдагдсан гэх зөрчил илэрчээ. Өнөөдрийн байдлаар 284 барилгын зөрчлийг хянаж, арилгах чиглэлээр ажиллаж байна.

Энэ ажлын хүрээнд Хотын стандарт, орчны аюулгүй байдал, хяналт, зохицуулалтын газрын орлогч дарга О.Оджаргал, тус газрын Орчны аюулгүй байдлын хэлтсийн дарга Н.Билэгсайхан, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын ахлах байцаагч Г.Гантөмөр болон бусад холбогдох албаныхан өнөөдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороонд очиж ажиллалаа. Энэ үеэр Хотын стандарт, орчны аюулгүй байдал, хяналт, зохицуулалтын газрын орлогч дарга О.Оджаргал “Орчны аюулгүй байдлын стандартыг хангах албан мэдэгдлийг барилгын үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагуудад хүргүүлсэн. Албан мэдэгдлийн хугацаа ирэх тавдугаар сарын 1-ний өдөр дуусна. Аж ахуйн нэгжүүдийн зөрчлийг арилгахын тулд Хотын стандарт, орчны аюулгүй байдал, хяналт, зохицуулалтын газраас эмхэтгэл, тавигдах шаардлагыг гаргасан. Энэ шаардлага, стандартыг барьж ажиллавал барилгын компаниуд орчны аюулгүй байдлаа бүрэн хангах боломжтой юм. Өнөөдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороонд ажиллаж, барилгын компаниудын удирдлагуудтай уулзан мэдэгдэл, эмхэтгэлийг өгч байна” гэлээ.

Иргэдийн зорчих хөдөлгөөнийг хаасан, орчны аюулгүй байдлыг алдагдуулсан гурван барилга, байгууламжид судалгаа явуулахад нэг өдрийн дотор 15 мянган иргэн автомашинтай болон явганаар барилгын дэргэдүүр зорчих хөдөлгөөн хийдэг байна. Иймд орчны болон хөдөлмөрийн аюулгүй байдал, явган хүний зам, автомашины орох, гарах хэсэг, барилгын материал тээвэрлэдэг автомашины дугуйг ариутгаж, халдваргүйжүүлэх зэрэг үүргийг барилгын компаниудад өгчээ.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Хотын иргэн 2020-04-03 10:56:18
    Зөв шүү. ҮХ-д заасан эрүүл, аюулгүй орчинд бид амьдрах эрхтэй, явган явах бүх талын боломжийг гаргаж өгөх хэрэгтэй, зай ихтэй, өргөн сайхан аюулгүй замаар алхах...
    141.101.104.25
    Мэдэгдсэн Хариулах