Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын  цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.04.03/ хийлээ. Манай улсын хувьд коронавирусийн батлагдсан тохиолдол 14 бүртгэгдсэн. Улмаар хоёр хүн эдгэрч ХӨСҮТ-ээс гарч, сувилалд тусгаарлагдан хянагдаж байгаа аж. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна. 

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд хийгдсэн тандалт, шинжилгээний талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “ 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нд Сэлэнгэ аймгийн Зүүнхараа болон Дархан-Уул аймагт тусгаарлагдсан хоёр тохиолдлын шинжилгээнд коронавирус илрээгүй, сайн мэдээ. Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан тусгаарлагдсан 42 иргэнээс мөн коронавирус илрээгүй. Тандалтын журмаар Улаанбаатар хот, аймгийн эмнэлгүүдэд уушигны хатгаагаар өвдсөн 81 хүний сорьцонд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д 110, Цэргийн төв эмнэлэгт 58 гээд нийт 326 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй” хэмээлээ.

 

О.ОНОН

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • K 2020-04-04 17:03:39
    SANUULLAA SHV BITGII ULAS TURJUUROI!!! UGAASAAN BID MEDSEN ODOO HARIN ONTSGOIGIINHON TER ARIIN HAALGDSAN HUMUUSIINHEE NERIIG NIITED ZARAL!!! ANHAARUULLAA SHVV!!...
    172.69.252.143
    Мэдэгдсэн Хариулах
  • Нийгэмд зөв гарчигтай мэдээлэл тавьж сур 2020-04-03 06:12:58
    Нийгэмд зөв гарчигтай мэдээлэл тавьж сураачээ. Найруулга зүйн болон утга зүйн алдаагаа засаад сайтад тавьж сур,
    162.158.7.120
    Мэдэгдсэн Хариулах