УБТЗ-ын дарга асан Л.Пүрэвбаатарт холбогдох хэргийн шүүх хурал болж байна

 Улаанбаатар төмөр зам (УБТЗ)-ын дарга асан Л.Пүрэвбаатарыг албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүх хурал өнөөдөр 09 цагаас эхэллээ. Одоогоор шүүх хурал талуудаас гаргасан хүсэлтүүдийг хэлэлцэхээр түр завсарлаад байна.

Хэргийг сануулахад, Л.Пүрэвбаатар УБТЗ ХНН-ийн даргаар ажилласан хоёр жилийн хугацаандаа УБТЗ-ын хөрөнгөөр хувьдаа Зайсанд 1.5 тэрбум төгрөгийн үнэтэй хаус бариулан, эзэмшиж байгаа гэх маргааныг Нийслэлийн давж заалдах шатны шүүх 2018 онд хэлэлцсэн юм. Шүүх хурлаар “УБТЗ” ХНН нь хуульд заасны дагуу бусдын хууль бус эзэмшлээс өөрийн хөрөнгөө шаардах эрхтэй бөгөөд Л.Пүрэвбаатар уг хаусыг эзэмших, ашиглах эрхгүй тул суллаж, Улаанбаатар төмөр замд буцааж өгүүлэх шийдвэр гаргасан. Улмаар түүний хаус худалдан авсан үйлдэлд 2002 оны Эрүүгийн хуулийн 265.2-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн билээ.

О.Онон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • hun 2020-04-03 10:16:34
    yamar aimaar sda be 2hon jil bolhod ingej bgaa yum 20 jil bolbol mongoliin tumur zamiig zarchihin bna
    108.162.219.45
    Мэдэгдсэн Хариулах
  • !!! 2020-04-03 03:34:34
    ene nowshiig sain shalgawal ch ichmeer ih yum garna daa !
    162.158.6.169
    Мэдэгдсэн Хариулах