LG – Амьдрал сайхан
LG брэнд нь Өмнөд Солонгосын нөлөө бүхий том компаниудын нэг бөгөөд 1958 онд Ку Ин Ху гэр ахуйн тоног төхөөрөмж, электрон бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэхээр шийдсэнээс энэ аварга компанийн үүсэл эхэлсэн түүхтэй. Тус онд Goldstar нэртэйгээр байгуулагдаж байсан бөгөөд Сөүлийн түүхийн музейд Goldstar брэндийн лого бүхий анхны бүтээгдэхүүн цөөнгүй тавигдсан байдаг. Энэ нь анхны радио, агааржуулагч мөн угаалгын машин юм.
 
1962 оноос эхлэн бусад улс тивүүд рүү худалдааны хүрээгээ тэлж, анх удаа БНСУ-д үйлдвэрлэсэн техникийг АНУ болон Хонгконг руу экспортолж эхэлсэн ба 1978 онд Солонгос улсын түүхэнд Goldstar компанин экспортын нийт хэмжээгээрээ 100 сая ам.доллар давсан анхны компани болсон юм.
 
1995 оны 3-р сард Lucky химийн үйлдвэр болон Goldstar нэгдэж, нэгдсэн LG компанийг байгуулсан. Ингэснээр LG том төлөвлөгөөтэй олон талт үйл ажиллагаа явуулдаг корпариц болсон. LG группын LG электроникс нь дэлхийн тэргүүлэгч телевиз, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, гар утас, агааржуулагч үйлдвэрлэгчийн нэг бөгөөд дөрвхөн аж ахуйн нэгжээс бүрдэнэ.

LG брэндийн хөргөгчүүд нь дэлхий даяар алдартай бөгөөд технологийн шинэ дэвшлийг танд мэдрүүлэх цоо шинэ загварын хөргөгчүүд PC mall-ийн салбаруудад ирлээ. 2 товшоод дотор талыг нь харж болох “Knock knock” загварын болон 2 хаалгатай, 4 хаалгатай, шилэн хаалгатай гэх мэт олон төрлийн өнгө дизайнаас та бүхэн сонголтоо хийгээрэй.

Өнөөдөр LG электрониксийн бүтээгдэхүүн дэлхий дахинд танил болсон бөгөөд эрэлт ихтэй байна.

 
 75753535, 95953535, 99903535, 93353535 – утсаар холбогдох
 www.pc-mall.mn – онлайн худалдаа
Бусдад түгээх
  • gplus