Парламент дэгийн хуулиа хэрхэн өөрчлөх вэ?
Дэлхий даяар тархсан цар тахлын улмаас аж ахуйн нэгжүүд ажилтнуудаа зайнаас буюу гэрээс нь ажиллуулж эхэлсэн. Цахимаар буюу гэрээсээ ажиллах нь  Монголд төдийгүй дэлхий дахинд том туршилт болж буй. Тэгвэл ирэх долоо хоногт нээлтээ хийх хаврын чуулган мөн л цахимаар хуралдаах болсон байна.  Хууль тогтоох дээд байгууллага болох парламентын хуралдаан тусгай дэгээр зохион байгуулагддаг. Хуулийн төслийг боловсруулах, , гишүүд ирцэд бүртгүүлэх, үг хэлэх, санал өгөх гээд бүх үйл ажиллагаа тусгайлсан дэгийн дагуу, хуулийн зохицуулалттай.  Иймээс УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан өчигдөр УИХ-д чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн бариад байна. 
 
ДЭМБ-аас  улс орнуудад өгч байгаа зөвлөмжийн дагуу Засгийн газар, Улсын онцгой байдлын комисс шуурхай арга хэмжээ авч хэрэгжүүлж, иргэдээ халдварт тахлаас хамгаалж байгаа энэ цаг үед УИХ-ын хаврын ээлжит чуулган хуралдах хуулийн хугацаа давхцаж байгаа. 
 
Иймээс ДЭМБ, УОК-оос гаргасан зөвлөмж, шийдвэрүүдийг УИХ даган мөрдөж, чуулганы нэгдсэн болон Байнгын хороодын хуралдааныг эрсдэл багатай, шуурхай хуралдуулах нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилгоор онц байдал, дайн бүхий болон дайны байдал, олон улсын хөл хориот өвчин гарсан онцгой нөхцөлд асуудлыг цахим хуралдаанаар хэлэлцүүлж болох дэгийг УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмж оруулах шаардлага тулгарчээ. 
Тиймээс Үндсэн хуультай харшлахгүй тохиолдолд хуралдааны ирц бүрдүүлэх, санал хураалт явуулах, төсөл хэлэлцэх үе шат, эцсийн найруулга сонсох болон шийдвэр хүчин төгөлдөр болох зэрэг асуудлыг цахимаар хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэж болохоор уян хатан хуульчлах шаардлагатай гэж үзэн, хуулийн төслийг боловсруулжээ.
 
Төсөлд  халдвар авсан, хөл хорио, хязгаарлалтад орсон, эмнэлэгт хэвтсэн зэрэг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хуралдаанд биечлэн оролцох боломжгүй боловч хэлэлцэж байгаа асуудлын талаар саналаа бичгээр болон цахим шуудангаар албан ёсоор УИХ-ын гишүүнийг ирцэд бүртгэж, санал хураалтад оруулж тооцох боломж бүрдүүлэхээр тусгасан байна. 

 
О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2020-04-02 00:36:43
    тэртэй тэргуй хэдхэн амьсгаа л хуралдаа суудаг шуудээ жаахан хол хол суулгачих дэгийн хуульд еерчлелт оруулж яадаг юм яаж хуралдахыг коронавирус заагаад байхад ...
    172.68.253.218
    Мэдэгдсэн Хариулах