Антонио Гутерриш: Дэлхийн II  дайнаас хойш хамгийн хүнд хямрал нүүрлээд байна

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш дэлхийн II дайнаас хойш дэлхий дахинд хамгийн том хямрал нүүрлээд байна гэж сануулжээ. Тэрээр мэдэгдлээ  халдварт энэ өвчин нь олон орны  нийгэм эдийн засгийн салбарт хэрхэн нөлөөлж байгаа талаарх тайланг танилцуулах үеэр  хийсэн байна.  Мөн  шинэ коронавирус нь магадгүй өнгөрсөн үетэй харьцуулшгүй хямралыг авчирч болохыг онцолжээ.  Түүнээс гадна энэ өвчин эдийн засагт  нөлөөлж байгаа  нь  их хэмжээний тогтворгүй байдал, мөргөлдөөн,  сэтгэл дундуур байдалд нөлөөлж байна гэв. Тиймээс Антонио Гутерриш олон улсын төрийн тэргүүн нарыг  энэ хямралд хүчтэй, үр дүнтэй хариу арга хэмжээ авахыг уриалсан байна. Тэрээр “ Бид энэ өвчнийг дарах, иргэдэд  учрах үр дагаврыг шийдвэрлэхийн тулд нөхцөл байдлыг өөрчлөхөд нь туслах багц аргатай хэрэгтэй байна” гэв.

“Хүмүүнлэгийн хямрал”

Мөн Антонио Гутерриш цар тахлын үед олон хүн  ажилгүй болсон. Учир нь жижиг компаниудад дампуурах эрсдэл тулгараад байгаа болон хүмүүсийн эдийн засгийн байдал  дордож байна. Түүнээс гадна энэ халдварт өвчний үр дүнг хүмүүнлэгийн хямрал гэсэн бөгөөд үүнтэй тэмцэхийн тулд улс орнуудыг улс төрийн тоглоомоо мартахыг уриалсан байна. Тэрээр “НҮБ-ын 75 жилийн түүхэнд гарч байгаагүй олон нийтийг хамарсан эрүүл мэндийн хямралтай тулгараад байна. Тухайлбал, хүмүүс нас барж, хүн төрөлхтний зовлонг нэмж байгаагаас гадна хүмүүсийн амьдралыг өөрчилж байна” гэж энэ үеэр мэдэгджээ. Харин олон улсын хөдөлмөрийн байгууллага энэ  жил таван сая болон 25  сая ажлын байр үгүй болно гэж тооцоолсон байна. НҮБ-ын худалдаа, хөгжлийн тухай чуулган  энэ жил дэлхийн эдийн засагт шууд оруулдаг гадаадын хөрөнгө оруулалт 30- 40 хувиар буурна  гэж үзжээ. Түүнээс гадна  Олон улсын валютын сан 2020,2021 онд хийгдэх хөрөнгө оруулалтын өсөлтийн төлөв байдлыг дахин цэгнэж үзсэнээр 2009 оныхоос дор хямрал тулгараад байна гэж мэдэгдсэн байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Х.Оюунболд

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2020-04-02 02:45:34
    ухэх уу сэхэх уу дээрээ тулаад байхад ардчилал сонгууль гэж донгссоод байгаа нехдууд юм боддоггуй юм байхдаа солиот батзандангийн хам болд ашгуй далдарчдээ
    162.158.178.252
    Мэдэгдсэн Хариулах