Ч.Хүрэлбаатар: Төрийн болон орон нутгийн оролцоотой ААН-үүдийн НДШ-ийг чөлөөлөхгүй

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед эдийн засгийг дэмжих чиглэлээр тус яамнаас авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ. 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: ОУВС дэлхийн эдийн засгийн өсөлтийн өнөөдрийн байдлаар 0 хувьтай гэж тооцож байна. Манай улсын эдийн засгийн гол түнш БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийг хоёр хувь байхаар тооцоолсон байна. 

Бидний хувьд коронавирусийн халдварын  Монголын эдийн засаг үзүүлэх нөлөөг нэг жилээр тооцсон. Энэ хүрээнд  Засгийн газраас дараах гурван багц асуудлыг хэрэгжүүлж байна. 

1. Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах

2. Иргэд ААН-үүдийг дэмжих

3. Эдийн засгийн идэвхжүүлэх

Нэгдүгээр багц асуудлын хүрээнд улсын төсөвт холбогдох зохицуулалтыг хийгээд 17 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон байгаа. Үүнээс гадна тоног төхөөрөмж худалдан авахад зориулж 20.6 тэрбум төгрөгийг гаднын зээл, тусламжаар авахаар ярьж байгаа. 

Шинэ коронавирусийн тархалтын үед иргэдийн эрүүл мэнд, орлого, ажлын байрыг хамгаалах, эдийн засгийг хамгаалах зорилгоор  багц арга хэмжээг УИХ-аар батлуулахаар өнөөдөр өргөн барьж байна.Өнөөдрийн байдлаар бид  200 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилтийг эрүүл мэндийн салбарт хийгээд явж байна. Энэ ажил үргэлжилнэ. 

Мөн шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх эм эмнэлгийн хэрэгсэл, маскийг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх төслийг УИХ-д өргөн мэдүүлж байна. 

Иргэд аж ахуйн нэгжүүдээ дэмжих чиглэлээр авч хэрэгжүүлэх багц ажлын  хүрээнд хичээл сургууль амарсантай холбогдуулан боловсролын салбарт хэмнэгдсэн мөнгөнөөс 18 хүртэлх насны хүүхэд бүрт гурван сарын хугацаанд хүүхдийн мөнгөн дээр сар бүр 10 мянган төгрөг нэмж, 30 мянган төгрөг олгоно. 

Дөрөвдүгээр сарын 01-нээс эхлээд зургаан сар иргэдийн цалингаас ОАТ авахгүй. Үүнд гурван төрлийн салбарын хүмүүс хамрагдахгүй.

  • Улсын төсвөөс цалингаа авдаг төрийн албан хаагчдад хамаарахгүй /вирусийн нөлөөгөөр эдгээр хүмүүсийн орлого буураагүй гэж үзсэн/,
  • Төрийн болон орон нутгийн оролцоотой аж ахуйн нэгжүүдэд хамаарахгүй,
  • Тендерээр ажлаа хийж байгаа компаниудын ажилчдад НДШ болон ХАОТ-ыг чөлөөлөхгүй. 

Нийтдээ энэ арга хэмжээнд 526 мянган хүн хамрагдаж байна. 

Дараагийн нэг арга хэмжээ нь нийгмийн даатгалын шимтгэл төлдөг даатгуулагчдад ажилгүйдлийн тэтгэмж болох 200 мянган төгрөгийг сар бүр олгоно. Гэхдээ өөрөөс үл шалтгаалан үйл ажиллагаа нь зогссон боловч ажлын байраа хадгалж байгаа ААН-ийн даатгуулагч иргэнд 2020 оны 04 дүгээр сарын нэгнээс 2020 оны 07 дугаар сарын 01-ний гурван сарын хугацаанд сар бүр 200.000 төгрөгийн дэмжлэг олгоно.
 

О.ОНОН

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2020-04-02 01:42:06
    Хуулийн өмнө хүн бүр адил тэгш эрхтэй гэсэн зарчим алдагдаж байна.Ялгаварлана гадуурхахаа боль. Сонгууль болон шүү ХҮРЭЛБААТАРАА
    172.68.255.95
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-04-02 00:40:20
    Ерөнхий сайд их сүртэй мэдэгдэл хийнэ. Маргааш нь ямар иргэдэд нөлөө бхгүй болгоод сайд нар нь үгүйсгэнэ одоо дараачийн мэдэгдэл юу гэж гарах болдоо хөөрхий гэж...
    162.158.6.157
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2020-04-02 00:31:35
    Ерөнхий сайд нь НД, ХХОАТ хоёрыг ажил эрхлэгч иргэдээс чөлөөлнө гэж ярьчихаад яаг цаг дээрээ тулахаар нэг татвар нь хасагдаад ороод ирэхийн. Нэг бол энэ Хүрэлба...
    162.158.6.169
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2020-04-01 14:35:52
    MAHgaruud uneheer MAHgartaj bna.2020 ond MAHgaruudig songuuliar l zailuulya.
    172.69.252.149
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin  2020-04-01 09:29:15
    surtei surtei medeelel hiichiheed araas ni ingeh bsan yumuu?
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэд 2020-04-01 08:37:40
    500-н мянган хүн л ажил хийдэг болхоор хөнгөлөлт эдлэх хүн БАЙХГҮЙ юм байна.
    172.69.45.133
    Мэдэгдсэн Хариулах