БНСУ-ын талаас богино хугацааны визтэй иргэдийг хүлээн авахгүй гэжээ
БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн өнөөдрийн 10:00 цагийн мэдээллээр тус улсын хэмжээнд коронавирусаар халдварласан тохиолдол 101-ээр нэмэгдэж нийт 9887-д хүрсэн байна. Үүнтэй холбогдуулан тус улс гадаад орноос ирж байгаа иргэдийг 14 хоног тусгаарлах шийдвэр гаргасан байна.

Үүнтэй холбогдуулан Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг " БНСУ-ын Засгийн газраас гадаад улс орноос ирж байгаа иргэдийг зайлшгүй 14 хоног тусгаарлах горимд шилжүүлсэн. Иймээс БНСУ-ын талаас богино хугацаагаар тус улсад зорчих гэж байгаа иргэдийг хүлээн авахгүй гэдгээ мэдэгдсэн. Үүнтэй холбогдуулан МИАТ  компаниас байнга оршин суух эрхтэй буюу гурван сараас дээш хугацааны визтэй иргэдийг тусгай үүргийн онгоцоор тээвэрлэхээр болсон” хэмээн мэдэгдлээ.
 
О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus