Туркийн хоёр иргэнээс коронавирус илэрлээ
Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү тусгаарлагдан хянагдаж байсан Туркийн хоёр иргэнээс коронавирус илэрсэн тухай мэдээллээ. 
 
Тодруулбал, энэ сарын 28-нд БНСУ-аас иргэдээ авахаар ирсэн тус улсын тусгай үүргийн онгоцоор Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны ажилтны ар гэрийн гурван хүн зорчиж ирсэн байна. Халдвартай тогтоогдсон хоёр Турк иргэний хувьд ирсэн даруйд нь тусгаарлаж, шинжилгээнд хамруулахад коронавирус илэрсэн байна.


О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus