Өнөөдөр инээдмийн баярын өдөр
Өнөөдөр дөрөвдүгээр сарын нэгэн буюу инээдмийн баярын өдөр. Жил бүрийн 4 сарын 1 нд "Инээдмийн өдөр", "Тэнэгүүдийн өдөр" хэмээн дэлхийн олон улс орнуудад тэмдэглэн өнгөрүүлдэг албан бус баярын өдөр.

Энэ өдөр найз нөхөд, танилуудаа хуурах, элэглэх хөгжилдөх өдөр юм. Шинэ Зеланд, Ирланд, Их Британи, Авсрали, Өмнөд Африкт зөвхөн үдээс өмнө хуурах бичигдээгүй хууль, уламжлал тогтсон бөгөөд үдээс хойш хуурахыг "4 сарын тэнэг" хэмээн нэрлэдэг ажээ. Манай хойд хөрш болон хамтын нөхөрлөлийн орнуудын "Тэнэгүүдийн баяр" -ын өдөр буюу Юморина-г Одесс хотноо тэмдэглэн өнгөрүүлдэг болжээ.


 Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus