Тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдийн 11 хүнээс коронавирус илэрсэн. Эдгээрээс хоёр иргэнийг эмчилж ХӨСҮТ-ээс тусгаарлах байр луу шилжүүлсэн баярт мэдээг өчигдөр ЭМЯ-аас дуулгасан. Энэ бол Монголын төр Монгол иргэнээ хэрхэн анхаарч байгаагийн тод жишээ.
Гэтэл сайны хажуугаар саар гэгчээр тусгаарлагдах байранд тусгаарлагдсан иргэд дур зоргоороо аашилж, хэрээс хэтэрсэн үйлдэл гаргасаар байгааг албаныхан хоолой зангируулан хэлж зогсоно. Хоол голж, өрөөг нь голж, эрүүл мэндийг нь сахин хамгаалж байгаа эмчийнхээ өөдөөс талхаа шидлээ гэх. Төр нь иргэнээ хамгаалах бүхий л арга хэмжээг авч байхад хамгаалуулж, хайрлуулсан нь иргэнийх нь бодит төрх энэ. Тэд бол эх орондоо тусгай үүргийн онгоцоор ирж, таван одтой зочид буудалд тааваар нь тарвалзаж, идэх хоолоо зөөлгөж, тусгай үйлчилгээг ханатлаа эдэлж буй монгол иргэд. Яг өнөөдрийн нөхцөлд Монголоос өөр хаана ч ийм үйлчилгээ байхгүй гэдгийг та бүхэнд сануулах нь илүүц биз.
Гадаадын зарим орнууд майхан зоогоод тусгаарлах нэр нүүгээд орхиж байна. Гэтэл өдрийн гурван хоолоо зөөлгөчихөөд эмч нарыг элдэвлэж байгаа иргэн таны өмнөөс харамсаж байгаагаа илэрхийлье. Үүргээ мэдэхгүй иргэн та эдлэх эрхийн ярих нь зохисгүй гэдгийг бас сануулмаар байна.
О.ОНОН Гэтэл сайны хажуугаар саар гэгчээр тусгаарлагдах байранд тусгаарлагдсан иргэд дур зоргоороо аашилж, хэрээс хэтэрсэн үйлдэл гаргасаар байгааг албаныхан хоолой зангируулан хэлж зогсоно. Хоол голж, өрөөг нь голж, эрүүл мэндийг нь сахин хамгаалж байгаа эмчийнхээ өөдөөс талхаа шидлээ гэх. Төр нь иргэнээ хамгаалах бүхий л арга хэмжээг авч байхад хамгаалуулж, хайрлуулсан нь иргэнийх нь бодит төрх энэ. Тэд бол эх орондоо тусгай үүргийн онгоцоор ирж, таван одтой зочид буудалд тааваар нь тарвалзаж, идэх хоолоо зөөлгөж, тусгай үйлчилгээг ханатлаа эдэлж буй монгол иргэд. Яг өнөөдрийн нөхцөлд Монголоос өөр хаана ч ийм үйлчилгээ байхгүй гэдгийг та бүхэнд сануулах нь илүүц биз.
Гадаадын зарим орнууд майхан зоогоод тусгаарлах нэр нүүгээд орхиж байна. Гэтэл өдрийн гурван хоолоо зөөлгөчихөөд эмч нарыг элдэвлэж байгаа иргэн таны өмнөөс харамсаж байгаагаа илэрхийлье. Үүргээ мэдэхгүй иргэн та эдлэх эрхийн ярих нь зохисгүй гэдгийг бас сануулмаар байна.