Өнөөдөр манай долоон боксчин медалийн төлөө тулалдана
БНСУ-ын Инчон хотноо 17 дахь удаагийн Азийн наадам амжилттай үргэлжлэн явагдсаар байна. Тэгвэл тэмцээний 11 дэх өдөр буюу өнөөдөр боксын тэмцээн үргэлжлэн явагдах хуваарьтай байгаа.

Өнөөдөр манай долоон ширэн бээлийтэн рингэнд гарах бөгөөд тэд бүгд медалийн төлөө тулалдах юм. Тодруулбал эмэгтэйчүүдийн 51 кг-ын жинд өрсөлдөж буй М.Нандинцэцэг хүрэл медалийн болзол хангаад байгаа тул Казакастаны боксчинтой мөнгөн медалийн төлөөл тулалдах юм.

Харин эрэгтэйчүүдийн 49 кг-д Г.Ган-Эрдэнэ, 56 кг-д Гавьяат тамирчин Н.Төгсцогт, 64 кг-д Б.Чинзориг, 75 кг-д Н.Шинэбаяр болон 91 кг-д Д.Отгонбаяр, +91 кг-д Б.Энхбаяр нар бүгд хүрэл медалийн төлөө тулалдах юм. Өрсөлдөгчдөө явлвал мөнгөн медалийн төлөө тулалдах эрхтэй болно

Боксын тэмцээн Улаанбаатарын цагаар 13.00 цагаас эхэлнэ.
Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ганбаа 2014-09-30 03:26:47
    амжилт амжилт амжилт
    150.129.142.80
    Мэдэгдсэн Хариулах
  • уран 2014-09-30 01:20:37
    Медалийг ч бөөндөх нь дээ
    202.179.20.248
    Мэдэгдсэн Хариулах