Х.Бат-Ялалтыг цагдан хорих шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзлээ
“Иргэдийн шударга шүүх” төрийн бус байгууллагын тэргүүн Х.Бат-Ялалтыг 2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгийг шантаажилж 50 сая төгрөг авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 17.6-д заасан “Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх” гэх үндэслэлээр буруутган яллагдагчаар тооцоод байгаа юм.  Уг хэргээр түүнийг цагдан хорих саналыг прокурорын байгууллагаас хоёр удаа шүүхэд хүргүүлж байсан ч шүүхээс цагдан хорих шаардлагагүй гэж үзсээр ирсэн. 
 
Тэгвэл прокурорын байгууллагаас гурав дахь удаагаа буюу  Х.Бат-Ялалтыг яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг хүргүүлснийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч энэ  сарын 27-ны өдөр хянан хэлэлцсэн.  Улмаар Х.Бат-Ялалтад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах явцад тэрээр 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 187 дугаартай, 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 198 дугаартай, 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 215 дугаартай прокурорын дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсуудаар хэргийн материал танилцуулах зорилгоор дуудсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй болох нь хэрэгт авагдсан баримтууд, мөрдөгчийн тэмдэглэл зэргээр нотлогдон тогтоогдсон гэж үзсэн юм.
 
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “...прокурорын мэдэгдэх хуудсаар дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тохиолдолд шүүх яллагдагчийг цагдан хорих шийдвэр гаргана” гэж заасан байна. Уг үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах прокурорын саналыг хүлээн авч Х.Бат-Ялалтыг яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзэн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн шүүгчийн захиарамжаар яллагдагчаар 1 /нэг/ сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. 
 Энэ захирамжийг эс зөвшөөрч яллагдагч Х.Бат-Ялалтын өмгөөлөгч С.Даваасүрэн гомдол гаргаснаар гомдлыг 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцлээ. 
 
Шүүх хуралдаанд яллагдагчийн өмгөөлөгч С.Даваасүрэн болон Х.Бат-Яллалт нарыг оролцуулан хийж 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 75/Я дугаартай яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай шүүгчийн захирамж нь хууль ёсны үндэслэлтэй гэж үзсэн тул Ерөнхий шүүгчийн захирамжаар гомдлыг хангахгүй орхиж, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээн шийдвэрлэлээ. 
 
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн
Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн
Тамгын газар
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • эуыэуж 2020-03-31 08:31:16
    хөөн хэлэлцэх хугацаа нь дуусаагүй юм уу?
    162.158.7.116
    Мэдэгдсэн Хариулах