Эвэртэй, бээлийтэй хиам үйлдвэрлэсэн компаниудыг торгох биш хаах хэрэгтэй
Хиамнаас үс гарсан, өт гарсан, хумс гарсан, бээлий гарсан тухай мэдээлэл хэдийнээ танил болж.  Хэдхэн хоногийн өмнө хиаман дотроос цэнхэр будагтай хүний хумс шиг хатуу зүйл гарсаны дагуу СХД дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагчид “Дүрт баялаг” ХХК-ийн мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ.

Шалгалтын явцад тус үйл үйлдвэр нь эрүүл ахуйн стандарт мөрдөж ажиллаагүй учир хиамандаа малын эвэрний хэлтэрхий хийчихсэн гэдгээ хүлээн зөвшөөрч. Улмаар мэргэжлийн хяналтаас тус үйлдвэрийг торгож, цаашид хянахаар болжээ. Хиам бол малын мах махан бүтээгдэхүүнээр хийгддэг хүнс. Гэтэл эвэрний холтос үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээс гарч байгааг юу гэж ойлгох вэ? Үйлдвэрлэх үйл ажиллагааг хүнсний эрүүл ахүй байтугай нь дээд зэргээр зөрчигдсөн гэсэн үг. Яг үүнтэй ижил асуудлыг өнгөрсөн долоо хоногт мөн л нийслэлийн мэргэжлийн хяналтынхан шийдвэрлэсэн байдаг.

Тодруулбал, хиаман дотроос бээлий гарч ирсэн гэх иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу СХД дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс дүүргийн  20 дугаар хороонд байрлах Монвурст ХХК-ийн хиамны үйлдвэрт хяналт шалгалтыг хийсэн байдаг. Шалгалтаар тус газар нь өдөр тутмын үйл ажиллагаандаа үйлдвэрлэлийн зохистой дадал нэвтрүүлээгүй зөрчил илэрсэн гэж байгаа. Иймээс гурван сая төгрөгөөр торгоод өнгөрөөсөн хэрэг. Цаашид мөн л мэргэжлийн хяналтын ахлах байцаагч хянана. 

Энэ бол Монвурст, “Дүрт баялаг" нэртэй хиам үйлдвэрлэгч хоёр компани хүнсний аюулгүй байдал, стандарт хэрхэн мөрдөгдөж байгаагийн бодит жишээ. Гэтэл төрийн байгууллага нь торгохоос өөр арга хэмжээ авсангүй. Уг нь бол гадны орнуудад энэ тохиолдолд шууд үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоож, бүх бүтээгдэхүүнийг зах зээлээс эргүүлэн татна. Тэд бол хүнсний аюулгүй байдлын ингэж өндөр төвшинд авч үздэг. Гэтэл манайд бол торгосон болоод өнгөрч. Уг нь Монвурст, “Дүрт баялаг" компаниуд эрүүл ахуйн стандартыг хамгийн доод түвшинд буюу огт мөрдөөгүйгээс бүтээгдэхүүнээс нь малын эвэр, бээлий хүртэл бүтээгдэхүүнээс гарсан шүү дээ. Үнэндээ энэ бол  нүдэнд харагдаж, гарт баригдсан нь. Үүн шиг ямар их нян, бактертай бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгааг таашгүй. Учир нь тэд наад захын үйлдвэрлэлийн  стандарт мөрддөггүй. Иймээс Монвурст, “Дүрт баялаг" компаниудын үйлдвэрээс гарсан бүтээгдэхүүнээс болгоомжлох нь хэрэгтэйг дээрх жишээнүүдээс харж болно. 
О.ОНОН
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • naraa 2020-04-01 12:56:03
    hywiin uildwer wuy ch hiij medne nootoi awah hereggui hool bish hor bolno. eruul ahuin shaatdlaga hangahgui bainga hyanalt tawi
    162.158.6.19
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-03-31 01:36:56
    Хаах хэрэгтэй ш дээТоргох юу юм бэ. Дорно нөхөөд олно.Тийм учир хаах хтэй ард түмнээ хэрэглэгчээ бодох хтэй.
    172.69.252.143
    Мэдэгдсэн Хариулах