Жижиг дунд үйлдвэрүүдтэй танилцлаа
Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэ өдрүүдэд Өмнөговь аймагт ажиллаж байна. Тус аймагт ажиллах үеэрээ зарим жижиг дунд үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. Мод, модон эдлэлийн “Түшмэл” ХХК-ийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцах үеэр тус компанийнхан үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнүүдээ Ерөнхий сайдад танилцуулж, захиалга ихтэй, борлуулалт сайтай гэдгээ хэллээ. Тус үйлдвэр гэрийн мод, бүрэн бүрээстэй гэр, иж бүрэн тавилга зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа аж.

Дараа нь “Хасуд Бат” ХХК-ийн арьсан эдлэл, хатуу оёдлын үйлдвэрт очиж үйл ажиллагаатай нь танилцлаа. 1995 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулсан тус компанид уул уурхайн хөдөлмөр хамгааллын арьсан хэрэгсэл, ажлын нимгэн бээлий, өвөл, зуны ажлын хувцас, ажлын гутал болон иргэдийн захиалгаар гоёлын, энгийн, хүүхдийн гутал үйлдвэрлэн борлуулж байна. 2010 оноос Оюу-Толгой компанийн ханган нийлүүлэгчээр хамтран ажиллаж, тус компанийн шилдэг ханган нийлүүлэгчээр шалгарчээ.   
 
Орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа жижиг дунд үйлдвэр эрхлэлчдийг дэмжиж,  үйлдвэрлэл, үйлчилгээг нь өргөжүүлэхэд анхаарч ажиллах нь аймаг орон нутгийн эдийн засагт эерэгээр нөлөөлж, ажлын байр нэмэгдүүлэх ач холбогдолтойг аймгийн удирдлагуудад Ерөнхий сайд санууллаа.

Б.Сансартуяа
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.