БНСУ гадаад орнуудаас ирж буй Монгол Улсын иргэдийг хил нэвтрүүлэхгүй байгааг анхааруулжээ
Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамнаас анхааруулга гаргажээ. Учир нь ирэх сарын 2-нд УОК-оос тусгай үүргийн онгоцоор БНСУ-аас эх орондоо ирэх хүсэлтэй иргэдээ татан авах шийдвэр гаргасан. Үүнтэй холбогдуулан АНУ болон Ервопын холбооны улсуудаас БНСУ руу Монгол иргэд ирэх болсон байна. Гэвч Монгол иргэдийг тус улсын хилээр нэвтрүүлэхгүй байгааг Элчин сайдын яамнаас анхааруулсан байна.

Анхааруулгад "Монгол руу бүх нислэгийг дөрөвдүгээр сарын 30-н хүртэл түр зогсоосон, БНСУ-д хорио цээрийн онцгой дэглэм үйлчилж байгаа тул тус улсын иммигрейшн АНУ, Европын холбоо зэрэг гадаад орнуудаас ирж байгаа Монгол Улсын иргэдийг хилээр оруулахгүй байгаа. Солонгос дахь манай зарим иргэд АНУ зэрэг бусад орнуудад байгаа иргэдэд Солонгост ирвэл тусгай нислэгт сууж болно гэсэн баталгаагүй мэдээлэл өгч байгаагаас дээрх орнуудаас зарим иргэн иргээд хил дээр гацаж, хилээр орж чадахгүй байдал үүсэж байгааг онцгой анхаарна уу" гэжээ.

О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus