Отгон чуулганаа оромдох төлөвлөгөө
Дэлхий дахиныг айдаст автуулаад байгаа цар тахлын улмаар иргэдийг аль болох гэрээсээ гарахгүй, боломжтой бол гэрээсээ ажиллахыг уриалж байгаа. Энэ дагуу ихэнх ААН-үүд цахим хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Тэгвэл ирэх долоо хоногт нээлтээ хийх УИХ чуулган цахимаар хуралдах болж. 
 
 Тодруулбал, УИХ-ын дарга өнгөрсөн долоо хоногт УИХ-ын дарга Г.Занданшатар шинэ төрлийн корона вирусийн цар тахал дэлхий дахиныг түгшээж, Монгол Улсад өндөржүүлсэн бэлэн байдал тогтоосонтой холбоотойгоор хаврын чуулганыг цахим хэлбэрээр явуулах шийдвэр гаргалаа. Иймээс цахимаар хуралдах бэлтгэл ажлыг хангахаар УИХ-ын Тамгын газрынхан завгүй ажиллаж байна. Тэд одоогоор ирэх долоо хоногийн даваа гарагийн хаврын чуулганы нээлтийг 4-5 танхимд зэрэг явуулах, Нэгдсэн хуралдаан болон Байнгын хороо, Ажлын хэсгийн хуралдааныг танхимд зохион байгуулахаас гадна гишүүдэд зайнаас оролцох боломж бүрдүүлэхээр ажиллаж байгаа аж. Танхимд хуралдсан тохиолдолд гишүүд хоорондын зайг 2-3 метрт байлгах, нэг дор 20-иос илүү гишүүн цугларуулахгүй байхаар зохион байгуулах юм байна. Түүнчлэн гишүүдийн ирцэд бүртгүүлэх, санал хураалтад цахимаар оролцох нөхцөлийг хангахын тулд УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд холбогдох өөрчлөлт оруулах асуудал ч яригдаж байгаа аж. Ийнхүү ирэх долоо хоногоос УИХ шинэ горимоор хуралдахаар болж байх шиг. Энэ удаагийн парламентын шүдний өвчин бол ирц. Ажлын хэсэг, байнгын хороо, чуулганы хуралдаан  ирц бүрдээгүйгээс хойшлогдох нь олон. Тэр тусмаа УИХ-ын ээлжит сонгуульд хаяанд ирчихсэн энэ өдрүүдэд ажлын хэсэг, байнгын хороо, чуулганы ирц бүрдүүлнэ гэдэг Тамгын газрынханд төвөгтэй асуудлыг нэг болно. Эрхэм гишүүдийн хувьд энэ өдрүүдэд Төрийн ордонд биш нэр дэвших газартаа ойр байхыг илүүд үзнэ. Иймээс отгон чуулганаа цахимаар явуулах нэрээр оромдож өнгөрөөх төлөвлөгөө гаргачихав уу даа. 
 
 Өнгөрсөн намрын чуулганаар баталсанаар отгон чуулганаар дараах хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэхээр тогтсон юм. 
 
1/Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл;
2/“Монгол Улсын 2019 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан;
3/Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт;
4/“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2021 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
5/““Алсын хараа 2050”, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
6/Хөгжлийн бодлого, төлөвлөлт түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл; 
7/Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
8/Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл;
9/Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
10/Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
11/Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
12/Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
13/Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
14/Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
15/Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
16/Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төсөл; 
17/“Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг товлож, санал авах өдрийг тогтоох” тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
18/Бусад.

О.ОНОН
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2020-03-30 08:13:37
    евчний хажуугаар онон мэт нь мэдээ бичиж ч чадахгуй байж юун олон юм бичдэг юм уих ын дарга енгерсен долоо хоногт уих ын дарга занданшатар тэнэг малаа ухээд ег
  • Монголын хууль засаглал 2020-03-30 06:03:52
    Эхнэр хүүхэд нь УИХ-ыг "явуулах" байлгүй
  • Зочин 2020-03-30 03:49:53
    Цахим гэж маяглаад хэрэггүй ээ, угаасаа ирц 40 хүрэхгүй, нэг нэг суудал алгасаад суулгачих
  • ЗОЧИН 2020-03-30 01:39:11
    КОРОНА ГЭЭД АЖИЛ ХИЙХГҮЙ БӨӨН ДАЛИМ ГАРЧ ДЭЭ.ХӨЛ ХОРИОТОЙ БАЙХАД Л ТӨРИЙН ОРДОНДОО ЗАХ АЖИЛЛУУЛЖ ТЭНЭГТЭЭД БАЙСАН ХҮМҮҮС НААД ОРДОНГОО НЭГМӨСӨН ХАР ЗАХ БОЛГОЧИХ...
  • зочин 2020-03-30 01:38:42
    Өнөөгийн нөхцөл байдалд тохирсон хамгийн зөв шийдэл
  • Бат 2020-03-30 01:10:50
    Шар хэвлэл гэж хүний хийсэн бүхнийг арилгагч байх юм аа отгон чуулганаа яаж хийх гэж байдал энэ боллоо бүгд нэг тамхимд халдвар тараагч гэх үү