Бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын шугам сүлжээний хөрөнгийг шийдвэрлэлээ
Нийслэлийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын гадна инженерийн шугам сүлжээний ажлыг зохион байгуулах тухай” А/838 дугаар захирамж гаргалаа.

Захирамжаар Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын гадна инженерийн шугам сүлжээний ажлын жагсаалтыг гаргаж, баталлаа. Нийт 319,3 төгрөгөөр шугам сүлжээний ажил хийх бөгөөд тус хөрөнгийг нийслэлийн 2014 оны төсөвт батлагдсан Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгуудын гадна инженерийн шугам сүлжээний зураг төсөв, угсралтын ажлын хөрөнгөнөөс гаргана.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.