Ерөнхий сайд ЭЗ-ийн хүндрэлийг даван туулах 7 шийдвэр танилцууллаа
Засгийн газар ээлжит бусаар хуралдлаа. Хуралдааны дараа Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдээлэл хийлээ. 

Тэрбээр “Улсын Ерөнхий сайдын зүгээс ард иргэдэдээ хандаж коронавирусийн халдварын эсрэг Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ болон эдийн засгийн нөхцөл байдалтай холбогдуулан авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл хийхээр шийдсэн юм. Өнөөдрийн байдлаар дэлхийн 201 улсад коронавирусийн халдвар гараад байна. 

Манай улсад коронавирусийн 11 тохиолдол бүртгэгдэж, хүмүүсийн биеийн байдал тогтвортой байгаа. Манай эрүүл мэндийн салбарын ажилтнууд эдгээр халдвар авсан иргэдийг амжилттай сайн эмчилж байгаа баяртай мэдээ дуулгая.  

Засгийн газар, Ерөнхий сайдаас хоёр чиглэл барин ажиллаж байна. 

1. Монгол хүний эрүүл мэнд, амь насыг хамгаалах
2.  Улсын эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдалд давж гарахад холбогдох яамдуудад үүрэг даалгавар өгч ажилласны үр дүнд МУ-ын хэмжээнд коронавирус хяналтад байна гэж ойлгож байна. 

Засгийн газар, УОК-оос гаргасан өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд тогтоосон хорио цээрийн дэглэмийг ард иргэд мөрдөн ёстой. Энэ бол улс үндэсний аюулгүй байдал. Коронавирус зөөвөрлөгдөж орж ирсэн. Үүнийг бид хяналтандаа авч чадсан.  Үе шаттай арга хэмжээ авч хэрэгжүүлсний үр дүнд улс орны хэмжээнд хүндэрсэн нөхцөл байдал одоогоор алга. Гэхдээ бид өндөр сонор сэрэмжтэй байх ёстой. 

Ард иргэд маань хамгийн түрүүнд амар амгалан, эрүүл энх байх ёстой. Бид цөөхүүлээ. Цөөхөн хүн ам энэ өвчнөөр өвчилбөл ямар аюул занал эрсдэл учрах вэ, гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Ард иргэдийн санаачилга, дэмжлэг, ухамсар энэ өвчнийг халдвар тархахаас сэргийлэхэд маш тусалж нөлөөлж байна. Ард иргэдээ талархаж байна. 

Боломжтой бүх нөөц бололцоогоо бид ашиглаж байгаа. Тэгэх ч цаг. Энэ цаг дор ажлаа улам сайжруулах ёстой. Нэн ялангуяа энэ өвчинтэй тэмцэх чиглэлд ажиллаж байгаа  байгууллага хамт олныг дэмжих чиглэлд тодорхой шийдвэр гаргаж ажиллаа. Монгол Улсын Засгийн газраас ЭМ-ын салбарын шаардлагатай тоног төхөөрөмж, ариутгал халдваргүйжүүлэлтэд 17 тэрбум төгрөг гаргасан. Үүн дээр нэмээд 20.6 тэрбум төгрөгийг давхар шийдвэрлэлээ. Цаашдаа бид 159 тэрбум төгрөгийн санхүүжилтийг эмнэлгийн салбар болон холбогдох байгууллагуудад зарцуулахаар төлөвлөж байна.. Энэ мөнгөний эх үүсвэрийг олсон. Нийтдээ Монгол Улсын Засгийн газраас Ард иргэдийнхээ эрүүл мэндийн хамгаалахад зориулан 200 тэрбум төгрөг зарцуулж байна. 

Мөн Засгийн газраас эдийн засгаа хамгаалах чиглэлээр тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь хэрэгтэй гэж үзсэн. Үүнтэй холбогдуулан төлөвлөгөө боловсруулах үүрэг өгсөн. Энэ удаад дараах арга авч хэрэгжүүлнэ. 

1. Дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс аравдугаар сарын 1-ний өдрийг хүртэл НДШ-ээс ААН-үүдийг бүрэн чөлөөлнө 

2. Дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс аравдугаар сарын 1-ний өдрийг хүртэл иргэдийн цалин хөлснөөс орлогын албан татвар авахгүй.

3. Дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс аравдугаар сарын 1-ний өдрийг хүртэл 1.5 тэрбумаас доош орлоготой ААН-ийг ААНОАТ-аас  аравдугаар сарын 1-н хүртэл бүрэн чөлөөлж байна.

4. Шинэ коронавирусийн улмаас үйл ажиллагаа нь хүндэрсэн ч ажлын байраа хадгалж байгаа ААН-үүдийн ажилтнуудад сар бүр 200 мянган төгрөгийг гурван сар дэмжлэг олгоно

5. Малчдаас ноолуур авахад зориулж 3 хувийн хүүтэй 300 тэрбум төгрөгийн зээл олгоно. Зээлийг зөрүүг Засгийн газар хариуцана.

6. 18 насны хүүхэд бүрт гурван сарын хугацаанд сар бүр 10 мянган төгрөгөөр нэмэгдүүлж, хүүхдийн мөнгийг 30,000 төгрөг болгож байна. 

7. Шатахууны үнийг дөрөвдүгээр сарын 15-наас литр тутамд 300-400 төгрөгөөр бууруулна.
 
Дээрх арга хэмжээнд 5 их наяд төгрөг зарцуулах тооцоо гарсан. 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2020-03-31 00:43:04
    төрийн албан хаагчид хүн биш юм уу татвараа адилхан л хас л даа чадахгүй юм байж
  • зочин 2020-03-28 09:52:18
    Эмч цагдаа онцгойгийн илүү цагийн мөнгө хасагдсан байна. Худлаа поп хийхээ больж үз.
  • ХУУЛЬЧ 2020-03-28 02:27:08
    ЗАСАГ ЯАЖ АЖИЛЛАЖ БАЙГАА, ЮУ ХИЙХЭЭ НАМЫН ДАРГА ЕРӨНХИЙ САЙД ТАНИЛЦУУЛАВ ,,ОДОО ТЭР ШИЙДВЭРИЙГ УЛСЫН ИХ ХУРАЛ НАМАА ТӨЛӨӨЛСӨН 64 ГИИШҮҮН БАТАЛГААЖУУЛАХ ҮЛДЭЭДЭ...
  • Зочин 2020-03-28 00:47:39
    Үгүй хорооны ажилчид харин ч маш муу ажилдаг. Тэр тусмаа хэсгийн ахоагч нар намуудын хооронд ажиллаж ард иргэдэд. тулж ажилладаггүй хүмүүсийг намаар ялгадаг,
  • ... 2020-03-28 00:14:31
    18 насны хүүхэд.
  • золзаяа 2020-03-27 10:49:56
    Маш их баярлалаа. 9 дүүргийн хороонд ажиллаж байгаа алба хаагчид иргэдтэй хамгийн ойр байдаг. Тэдний цалин маш бага. Маш их зүйл хийдэг шүү.
  • mmm 2020-03-27 10:47:47
    Bagsh hii, emch hii, tsagdaa hii, esvel hubiin baiguullagad ajil gej hen negen bidniig shaardaagui onogdson uureg hariutslagaa l uurekh heregtei. Songolt bol.. ...
  • зочин 2020-03-27 09:33:26
    Увсад олон зуун тэрбумаар баахан хэрэггүй амбаар барихаар төсөвт тодотгол хийхгүй гээд улайрч байгаа Хотгор шанагын хулгайч Ч. Хүрэлбаатарыг Сс-н сайдаас зайлуу...
  • Нинж 2020-03-27 09:14:06
    Засгийн газрын шийдвэрт талархаж байна. Энэ арога хэмжээнүүд нь энэ цар тахалыг даван гархад том арга хэмжээ боллоо гэж үзэж дэмжиж байна.
  • ичинхорлоо 2020-03-27 08:32:48
    төрийн захиргааны албан хаагчид муу юмны эхэнд явдаг байж илүү цаг нэмэгдэл энэ тэр ер нь авахгүй юм аа цалин 500000 л авна хүрэлцэхгүй юм а