Эсрэг тэсрэг байр суурь

Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр ард түмэндээ хандаж уриалга гаргасан.  Энэ дотроос коронавирусын халдвартай холбоотойгоор 2020 оны УИХ-ын сонгуулийг хойшлуулъя гэсэн нь улс төрийн хүрээнд анхаарал татаж байна.  Тэгвэл Ерөнхийлөгчийн уриалгатай холбоотойгоор УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн,  ХЗДХ-ийн сайд асан, АН-ын дэд дарга Х.Тэмүүжин нарын байр суурийг хүргэж байна.

 

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:  УИХ-ын сонгуулийг орон нутгийн сонгуультай хамт явуулж болно

 

-Төрийн тэргүүн үүссэн нөхцөл байдалтай уялдуулан уриалга гаргалаа. Нэгдүгээрт,  төсвийн тодотгол хийх асуудлыг хөндсөн. Зарчмын хувьд зөв. УИХ-ын сонгуулийг хойшлуулж, төсвийг хэмнэх уриалгыг нь ч дэмжиж байна.  Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, хүн ардын эрүүл мэндийг сахин хамгаалахтай холбоотойгоор ийм шийдвэр гаргаж болно.  Манайд санал өгөх 2.1 сая гаруй иргэн бий. Тиймээс эрдсэлт нөхцөлд сонгууль хийж, хөл хөдөлгөөнд оруулах шаардлагагүй. Ерөнхийлөгчийн уриалгыг УИХ-аар хэлэлцэж, онцгой нөхцлөөс хамаарсан шийдвэрийг гаргах байх.  Үндсэн хууль, Сонгуулийн тухай хуульд ч холбогдох зохицуулалтууд бий.   Өвчлөл намжих үед буюу Орон нутгийн сонгуультай хамт УИХ-ын сонгуулийг зохион байгуулж болно. Өнөөдөр зөвхөн Монгол Улс биш дэлхий нийтэд халдвар гараад байна. Цаашид цаг минутаар өөрчлөгдөж байгаа нөхцөл байдал хэрхэхийг мэдэхгүй.  Олон улс орон эдийн засаг, улс төрийн хүнд нөхцөл байдалд байна.  Зарим нь эхнээсээ сонгуулийн үйл ажиллагаагаа цуцлаад эхэлсэн. Тэгэхээр нөхцөл байдлаа дүгнэж, сонгуулийг хойшуулах асуудлыг ярих нь зөв. 

 

АН-ын дэд дарга Х.Тэмүүжин: Цар тахлаар далимдуулж Үндсэн хуулийн бус дэглэм тогтоох яриа байж болохгүй

 

-Ерөнхийлөгчийн уриалгад дурдагдсан 1, 3, 4 дэх  арга хэмжээг бүрэн дэмжиж байна. Харин 2, 5, 6-д дурдагдсан зүйлс Үндсэн хуульт ардчиллаас ухарсан, илт Үндсэн хуулийн бус удирдлага санал болголоо.  Тухайлбал зургадугаар хэсэгт хямралын нөхцөлд зохицуулан төрийн удирдлагыг төвлөрүүлэх гэжээ.  Түүнийгээ уриалгадаа ташрамд дурдахад, энэ бол дарангуйлал огтхон ч биш, зайлшгүй авах шаардлагатай арга хэмжээ юм гэжээ. Мөн тавдугаар хэсэгт аливаа асуудлыг ҮАБЗ-өөр хэлэлцэж, хямралд бэлтгэж, түүнийг даван туулах эрдэмтэн мэргэжилтнээс бүрдсэн цомхон бөгөөд чадварлаг комиссыг (хороо) нэн яаралтай байгуулж, ажлын төлөвлөгөө, хуваарь гаргах гэжээ.  Энэ бүхэн нь   эргэлзээ, болгоомжлол төрүүлж байна. Төрийн бүх эрх мэдэл тэнд төвлөрнө гэсэн үг.  Цар тахлын дэгдэлтээс шалтгаалж сонгууль хойшлох шаардлага гарахыг үгүйсгэхгүй.  Дэлхийн 198 онд халдвар дэгдэж цаг үеийн байдал хэцүү байна. Гэхдээ цар тахлаар далимдуулж Үндсэн хуулийн бус удирдлага, ардчилал, хүний эрхийн баримжаагүй дэглэм тогтоох тухай асуудлыг Төрийн тэргүүн нь гаргаж болохгүй. 

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Т.Батсайхан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2020-03-30 01:31:58
    Тэмүүлэн суудалдаа удаан суух сонирхол бас байдаг. залуу хүн ахиж үзээд гарах үгүйгээ шийдсэн дээр дээ.
  • иргэн 2020-03-29 06:25:31
    УДАМ ДАГАСАН ШУНАЛ ГЭЖ ЭНЭ Л БАЙХ ДАА
  • Amar 2020-03-29 02:21:17
    Энэ Миеэ Г.Тэмүүлэн ямар ч нэр хүндгүй учраас УИХ-д дахиж нэр дэмвшихгүй гэдгээ мэдээд хэд хоног ч гэсэн суудалдаа суух гэсэн юм байх даа.
  • irgen 2020-03-28 12:31:51
    Энэ Г.Тэмүүлэн гээд хүүхэд илүү хошуулж намынхаа нэрийг унагаж хэрэггүй, чамайг ямар улс төрч гэхэв дээ нуска.
  • Зочин 2020-03-28 11:24:41
    Тэмүүлэн яахав 1 хоног ч гэсэн байх сонирхолтой. ЖДҮд холбогдсон дахиж гарахгүй аавынх хэрэг ба хэцүү байгаа. Ингэж л ялгараад байх юм даа
  • ZOCHIN  2020-03-28 08:18:00
    TCAR TAHALIIN UED IH HURLAA TARAAGAAD, TURIIN 3 UNDURGLUG DEER N ONTCGOI KOMISS GEGCHIIG BAIGUULAAD UVCHIN DUUSTAL ...BOLOHGUI N YU BGAAN.ZASGIIN GAZAR N T...
  • зочин 2020-03-28 03:55:21
    Одоо сандал ширээ ярьж байх цаг мөн үү? Вирусийн тархалт дэлхийг хэрсэн, тэр тусмаа Монголыг маань орооход бэлэн болсон байгаа юм биш үү?
  • зочин 2020-03-28 03:32:29
    Тэмүүжин гуай хол очиж хуц дэлхийд цар тахал дэлгэрчихээд байхад улстөржөөд сууж байдаг мэдрэмжгүйгээ хэнд гайхуулах гээв.Олимп хүртэл хойшлоод байхад...
  • ХУУЛЬЧ 2020-03-28 02:36:28
    ХУУЛЬЧ ТЭМҮҮЖИНГИЙН ҮГ АРАЙ ЖИНТЭЙ БАЙНА ДАА ,,ХАРИН ТЭМҮҮЛЭН ГИШҮҮН Ч ЭНЭ АЛБАН ТУШААЛД ШИГДЭЭД БАЙХ СОНИРХОЛТОЙДОГ ШҮҮ ,,,,ЗАЛУУ ХҮН Ч ӨВГӨРДӨГ ЭНЭ ДЭЭ ,,,,...
  • Бат 2020-03-28 02:32:46
    Тэмүүжин минь чиний ямар улс төрчийг мэднэ ёстой чи дут