Дэд сайд асан Т.Болдбаатарын охины хар тамхины хэрэг замхрах уу

Хар тамхины хэргээр дуулиан шуугиантайгаар баригдаж хоригддог ч удалгүй асуудал намжиж, хэрэг замхардаг. Үүний нэг жишээ Эрүүл мэндийн дэд сайдаар ажиллаж байсан Т.Болдбаатарын охины холбоотой гэгдэх хар тамхины хэрэг юм.  

Сануулахад,Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газраас 2020.01.12-ны өдөр нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр “Viva city” хороолол орчимд байрлах зочид буудлаас мансуурсан этгээдүүдийг дайчлан баривчилсан байдаг

Хэргийн газраас метамфетамин буюу ”мөс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис, хар тамхи татах хэрэглэлүүдийг эд мөрийн баримтаар хураан авч, дээрх этгээдүүдээс биологийн шинжилгээ авахад мансуурсан болох нь тогтоогдсон тухай мэдээлж байв. Улмаар  нийслэлийн Прокурорын газраас Монгол Улсын иргэн Болдбаатарын Буянжаргал, У.Анхбаяр, БНХАУ-ын иргэн Нарангуа, Лай Фужун нарт Эрүүгийн хуулийн 20.7-2 2 дахь хэсэгт заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан” гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж, цагдан хорьсон. 

БНХАУ-аас хар тамхи оруулж ирж зарсан гэх өвөрлөгч эмэгтэй Нарангуа, хятад иргэн Лай Фужун нараас У.Анхбаяр гэх залуу бараагаа авсан тухайгаа мэдүүлсэн байдаг. Харин У.Анхбаярыг саатуулах үед дэд сайдын охин Б.Буянжаргал хамт байсан гэж байгаа. Энэ хэргийн холбогдогч У.Анхбаяр, Б.Буянжаргал нар 2015 онд хар тамхи хэрэглэсэн, хууль бусаар олж авсан хэрэгт холбогдон дэд сайдын охин тэнсэн харгалзах ялаар шийтгүүлсэн бол У.Анхбаяр нь хорих ял эдэлсэн байдаг.

Тэгвэл эх сурвалжийн мэдээллээр Эрүүл мэндийн дад сайдаар ажиллаж байсан Болдбаатарын охин Буянжаргал нь нэгдүгээр сард хоригдсон дараа сар нь буюу хоёрдугаар сард батлан даалтад гарсан байна. Хэргийн талаар албаны эх сурвалж мэдээлэхдээ Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс дээр уг хэрэг шалгагдаж байна. Хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэдгээ учирлаж байв. Ийнхүү хоёр дах удаагаа хар тамхины хэрэгт холбогдсон  сайд асаны охиныг ганцхан сар хориод батлан даалтад гаргасан байх юм.

Монгол Улс хар тамхи хэрэглэгчдийн хувьд диваажин болсныг илтгэх баримт бол энэ юм. Ингэж л хар тамхичид өдрөөс өдөрт хүрээгээ тэлж байна. 

 

О.ОНОН

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2020-03-28 11:21:24
    Ер нь харахад энэ хар тамхи хөрөнгө мөнгөтэй улсуудыг онилж хийдэг наймаа юм биш үү жирийн бор хоногоо борлуулж яваа улс үнэ өртөг хэрэглээг нь дийлэхгүй байх ...
    162.158.7.62
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-03-27 13:59:35
    Хар тамхичид бараг бүгд баян тарган эрх мэдэлтэнгүүдийн хүүхдүүд!!! Тиймээс ял нь хөнгөн байгаа юм шиг бна
    162.158.7.56
    Мэдэгдсэн Хариулах
  • unen 2020-03-27 09:44:41
    Erkh medeltei khumuusyn khuuheduud uchraas arga khemjee avakhgui dee.Arga khemjee avuul olon said darga nariin khuuhed shoron yavj.olon shuugch orlogoo aldanaa....
    141.101.97.81
    Мэдэгдсэн Хариулах
  •  2020-03-27 04:33:26
    аав ээж нь улсаас хулгайлсан мөнгөөр хүүхэд хар тамхи татаад улсын төсөв хоосруулаад мөнгөний ханш унагаад эд барааны үнэ өсгөөд байгаа тул цаазаар авч эдийн з...
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах
  • наагий 2020-03-27 04:07:17
    хүнд хэрэгтэй мэдээлэл цацаач цагдаагийн байгуулагын өмнөөс хүн яллаад бх юм.сэтгүүлчийн ёс алга өвчин гээд сандарч бхад хүний муу үзэх чинь сонин биш бна
    162.158.7.140
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2020-03-27 03:26:30
    хар тамхи татангаа бэлгийн ажлыг сайтар хийдэг бизээ хөөрхий
    172.69.252.133
    Мэдэгдсэн Хариулах
    • zochin 2020-03-29 15:50:03
      chi harsimu uuruu tegdeg yum uu uur shgee yum bodhima
      172.69.252.149
      Мэдэгдсэн Хариулах
  • Zaawal anhaarandaa awah ni zuitei 2020-03-27 00:57:57
    Har tahaltai holbootoi heregt Mongol uls hamgiin hatuu changa baih ni zuitei es tegwees tiw bolgonii Zombi nar zuglasan gemt hereg buzar bulai bolgonii uur bolo...
    162.158.6.85
    Мэдэгдсэн Хариулах