Олон хүүхэдтэй болох тусам ядууралд илүү өртөж байна гэжээ
Ядуурал гэж амьдралын чанарыг тодорхойлогч хүнс тэжээл, хувцас, гэр орон зэрэг ердийн хэрэгцээний дутагдал гачигдлыг хэлнэ. Тэгвэл манай улсын нийт хүн амын 28,4 хувь нь хүнс тэжээл, хувцас, гэр орон зэрэг ердийн хэрэгцээний дутагдал гачигдалтай амьдарч байна. Тодруулбал, Монгол Улсын 904.9  мянган  хүн  ядуу  амьдарч  байгаа  бөгөөд  сарын хэрэглээ нь 166580 төгрөгөөс бага байна гэдгийг “Ядуурлын дүр төрх-2018” үр дүнгийн тайланд дурьджээ.

Хэдийгээр Монгол Улсын эдийн засаг тогтвортой өссөн хэдий ч ядуурал буурахгүй байгааг тайланд дурьдсан байна.  Ядуурал 2010 оноос эрчимтэй буурсан хэдий ч 2016 оноос зогсонги байдалтай байгаа аж. Тайланд дурдсанаар хот, хөдөөд ядуурал жигд бус бууралттай байна. Хөдөөд ядуурал 4 пунктээр буурсан харин хотод өөрчлөлтгүй байжээ. Хотын ядуу хүн амын хэрэглээний өсөлт бага, харин хөдөөгийн ядуу хүн амын хэрэглээ эрчимтэй өссөн байна. Хөдөөд, ялангуяа хөдөө нутагт хүн амын орлого, хэрэглээ бусад  суурьшилтай  харьцуулахад  илүү  эрчимтэй  өссөн  байна.  Орлого,  хэрэглээний  энэ  өсөлт 2016 онд 34.9 хувь байсан хөдөөгийн ядуурлын хамралтын хүрээг 2018 онд 30.8 хувь болж 4.1 пунктээр буурахад нөлөөлжээ. Эсрэгээрээ, хотын хүн амын хэрэглээний өсөлт бага байгаагаас ядуурлын  бууралт  зогсонги  байдалд  орж,  2016-аас  2018  оны  хооронд  ядуурлын  хамралтын хүрээ өөрчлөлтгүй 27 хувьтай хэвээр байна. Хэрвээ эдийн засгийн өсөлт тэгш хуваарилагдаад, хэрэглээний тэгш бус байдал нэмэгдээгүй байсан бол хотод ядуурал 2 пунктээр буурахаар байжээ.Хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн өсөлт, ялангуяа хүнсний бүтээгдэхүүний үнэ өссөн нь хотын ядуу иргэдийн амьжиргаанд сөргөөр, харин мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг хөдөөгийн малчдад эерэгээр нөлөөлжээ. Ядуу өрхүүдийн хүнсний хэрэглээндээ зарцуулсан мөнгөн дүнгийн эзлэх хувь нийт хэрэглээнд нь өндөр хувийг эзэлдэг учраас хүнсний бүтээгдэхүүнээ худалдан авч хэрэглэдэг хотын ядуу хүн амд үнийн өсөлт хүнд туссан байна. Харин мал аж ахуйн бүтээгдэхүүн борлуулж орлого олдог, өрхийн хүнсний хэрэглээнийхээ тал хувийг хувийн аж ахуйгаасаа хэрэглэдэг малчид, тэр дундаа ядуу малчдад хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт тийм ч их нөлөө үзүүлсэнгүй.  Хотод ядуу хүн амын төвлөрөл нэмэгдсэн байна. Иймээс эдийн засгийн өсөлтийн үр өгөөжийг нийт хүн амд тэгш хүртээмжтэй байлгах, ялангуяа ядуу хүн амын амьжиргааг дээшлүүлэхэд чиглүүлэх шаардлагатай талаар тайланд дурдсан байна.

Мөн энэхүү тайланд дурьдсанаар сургуулийн  өмнөх  насны  хүүхдүүд  ядууралд  илүү  өртсөн  байна.  Цаашид  хөгжилд  хүрэхийн тулд ирж буй хүн ам зүйн (хүн амын цонх үе) сайхан боломжийг ашиглан залуучуудад бодитой, өгөөжтэй хөрөнгө оруулалт хийн, илүү сайн, илүү их ажлын байр бий болгох нь чухал юм. Ядуу таван хүн тутмын хоёр нь 15, түүнээс доош насны хүүхдүүд байжээ. Ядуурал нь өрхийн хүүхдийн тоо болон хүн ам зүйн ачаалалтай өндөр хамааралтай байна. Энэ нь хүүхдүүдээ тэжээх орлого олдог хүний тоо өрхөд хангалтгүй байгааг харуулна. Бүх насны хүүхдүүд, олон хүүхэдтэй залуу гэр бүл (30-39 нас) ахимаг насныхантай харьцуулахад илүү ядуу байна. Өрх олон хүүхэдтэй болох тусам ядууралд илүү өртөж байна. Тухайлбал 2018 онд 3, түүнээс дээш хүүхэдтэй өрхийн тал хувь нь ядууралд өртсөн байжээ. Мөн өрхийн гишүүний тоо нэмэгдэх нь ядуу амьдрах нэг нөхцөл болж байна. 8-аас дээш ам бүлтэй өрхийн 68.9 хувь ядууралд өртсөн байгаа аж.


О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2020-03-27 09:41:45
    Heden huuhedtei bh,bhgui ni ...bas yaj amidrah ni chinii songolt Hun ooroo amidralaa hyanaj baih ystoi,hun bol tarhi,uhaantai shuudee
  • иргэн 2020-03-27 06:20:18
    3 ба түүнээс дээш хүүхэдтэй айлд Төр шигтгээ барьж өгдөг гадаадын орны туршлагыг судалсан хүн байна уу
  • зочин 2020-03-26 15:09:57
    Олон хүүхэдтэй ядуу өрхийн хүүхдүүдийн форм хичээлийн хэрэгслийг төрөөс бүрэн даадаг болмоор юм. Тэд чинь ирээдүйн ажиллах хүч татвар төлөгч болох хүмүүс.
  • зочин 2020-03-26 09:33:25
    хүнд хүнээс илүү хэрэгтэй юм байхгүй гэж ахмадууд маань сургаж ирсэн. Арай тэгж болохгүй ээ
  •  2020-03-26 08:03:55
    хууль хэрэгжүүлдэг шударга орчин бий болбол энэ асудал арилна
  • иргэн 2020-03-26 02:55:55
    хүн нэмэгдэхэд хүнс нэмэгдэнэ гэдэг Монголчууд олуулаа болмоор, олон хүүхэдтэй өрхийг төр дэмжих, 4 хүүхэдтэй айл салж саринах ойлголт байхгүй,Төр тогтвортой
  • Иргэн 2020-03-26 02:30:02
    Олон хүүхэдтэй айлуудыг санхүүжилтээр сайн дэмжиж бай засгийн газраас !!!!!
  • зочин  2020-03-26 01:59:04
    одоо цаг үед үр хүүхэд олон төрүүлэхдээ биш энэ хүүхдүүдийг сайн болгож ирээдүйг нь хагахад бэлэн үү гэдгээ бодох хэрэгтэй дээ түүнээс биш хоол унд муутай хүмүү...
  • зочин 2020-03-26 01:38:12
    үртэй хүн жаргалтай нэг хэсэг тэвчих л хэрэгтэй тэгэхдээ олон хүүхэдтэй айл гэрийг төрөөс сайн л дэмжих хэрэгтэй бгаа шүү