
Цахим орчинд “Зөв амьдрах ухаан” Төрийн бус байгууллагын тэргүүн Г.Загдаатай холбоотой хэн нэгнийг хэл амаар доромжилсон харааж зүхэж байгаа бичлэг мэдээллүүд ар араасаа хөвөрч иргэд, олон нийтийн дургүйцлийг төрүүлэх болсон.
Тэгвэл иргэн Г.Загдаад холбогдох хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 3 хэрэг цагдаагийн байгууллага дээр шалгагдаж байгаа талаар албаны эх сурвалж мэдээллээ.
Тухайн хэргүүдийг тодруулбал:
Тэгвэл иргэн Г.Загдаад холбогдох хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 3 хэрэг цагдаагийн байгууллага дээр шалгагдаж байгаа талаар албаны эх сурвалж мэдээллээ.
Тухайн хэргүүдийг тодруулбал:
- Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны гадаа Г.Загдаа нь иргэн Б-г зодож, эрүүл мэндэд нь хохирол учруулсан хэрэгт Монгол улсын эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татагдсан,
- Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газарт Г.Загдаа нь иргэн М-г зодож, эрүүл мэндэд нь хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татагдсан,
- “Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллагад дуудлагаар очсон төрийн албан хаагчийн биед халдсан хэрэгт нь Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татагдсан байна. Өдгөө хэргүүдийг шалгаж байгаа аж.
Дээрх хэргүүдээс гадна “Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллагаас хүүхдээ авах гэсэн нэгэн эмэгтэйг хэл амаар доромжилж, шууд бичлэг хийж, хэл амаар доромжилж байсан бичлэг нь олон нийтэд ил болоод байсан. Г.Загдаагийн гаргасан энэ үйлдэлд нь цагдаагийн байгууллагаас Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Зөрчлийн хэрэг үүсгэж, Г.Загдааг 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2 сая төгрөгөөр торгож шийдвэрлэсэн талаар өөр нэгэн эх сурвалж мэдээлсэн юм.
Ямартай ч бид “Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллагын тэргүүн Г.Загдаа Цагдаагийн байгууллага хоёрын хэн нь дийлэх вэ гэдгийг тун удахгүй эдгээр хэргүүдийн шийдвэрээс харах бололтой.
О.ОНОН