Нийслэлийн 2020 оны Нэг хот, Нэг стандарт зорилтот жилийн хүрээнд " Хотын соёл" аяныг эхлүүллээ. Тус жилийн зорилго нь төрийн байгууллагын үйл ажиллагааг олон түмэнд сурталчлах, иргэдийн нийтийн соёлыг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх үйл явдлыг олон нийтийн хэрэг болгох түүнчлэн хотын соёлтой иргэдийг төлөвшүүлэх аж.
"Хотын соёл" аян 2020 оны 3 сарын 25--ны өдрөөс 2020оны 12 сарын 31 хүртэл үргэлжлэх юм. Одоогоос 60-аад жилийн өмнө /1959-1962/ монгол даяар " Соёлын довтолгоо" болсон. Энэ хүрээнд нүүдэлчин монголчуудыг маш богино хугацаанд тухайн үеийн үзэл бодол нөгөө талаас албадлагын хэрэгслээр дамжуулан амжилттай соёлжуулсан байдаг. Тиймээс бид өнөөдрөөс хотын соёлыг уриалж байна. Тухайн аяныг төрийн байгууллагууд хэрэгжүүлж байгаа боловч гол гүйцэтгэгч нь иргэд олон нийт юм шүү хэмээн НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц. Мөнхбаатар хэллээ.
Б.Сувдаа