Ж.А: Би БНСУ-н Шинжлэх ухаан технологийн их сургуульд Бизнесийн удирдлага мэргэжлээр бакалаврын зэрэг хамгаалахаар амжилттай суралцаж байна. Хичээлдээ онц дүнтэй суралцаж сургалтын төлбөрийн 100 хувийн тэтгэлэг авч суралцаж байна. Өнгөрсөн нэгдүгээр сарын 29-ний өдөр амралтаараа эх орондоо ирсэн бөгөөд өнгөрсөн хоёрдугаар сарын 29-ний өдөр буцах байсан боловч COVID-19 вирусийн улмаас олон улсын нислэг цуцалснаар явж чадаагүй. Миний хувьд энэ жил дөрөвдүгээр курс, төгсөх ангийн оюутан. Миний сурдаг сургуулиас төгсөх ангийн оюутнууд яаралтай ирэхийг шаардсан ба энэ улиралд төгсөх шалгалт болон төгсөх дипломын ажлаа бичих шаардлагатай байгаа. Хэрвээ энэ улиралд төгсөж чадахгүй улирлын чөлөө авахаар болвол хичээл сонголтоо хийчихсэн хичээл аль хэдийнээ эхэлчихсэн болохоор дараа улирал руу тэтгэлэг маань шилжигдэхгүй гэсэн. Тийм учраас дараа улиралд хичээлдээ орохоор болвол шинээр визээ хөөцөлдөх шаардлага болон сургалтын төлбөрөө төлөх шаардлага гарах бөгөөд эдийн засгийн хувьд боломжгүй. Мөн гуравдугаар сарын 25-аас хойш ирсэн хүүхдүүдийг дотуур байранд амьдруулахгүй гэсэн шийдвэр гарсан. Бас Солонгост очоод хоёр долоо хоногийн турш тусгаарлагдах хэрэгтэй гэж сургуулиас хэлсэн бөгөөд хичээл ирэх сарын 13-аас эхлэх учир энэ сарын 30 гэхэд заавал БНСУ руу явах шаардлагатай байгаа юмаа.
Б.О: Миний хувьд энэ сарын 5-нд БНСУ руу буцах байсан боловч хилийн хорионоос үүдэн одоог хүртэл явж чадахгүй байна. Эхэндээ Солонгос талаас мөн арга хэмжээ авсан тэнд байдал сайнгүй байсан боловч одоо харьцангуй дээрдээд Солонгос талаас хичээлүүд орж эхэлсэн дахин сунгахгүй ирэх шаардлагатай гээд байгаа юм.
Б.Т: Би БНСУ-д суралцдаг. Нэгдүгээр курс. Ганцхан миний биш ихэнх оюутнуудын БНСУ-ыг зайлшгүй зорих шалтгаан нь энэ сарын 30-аас хойг ирвэл хичээлүүдийн ирц тасалснаас тооцно. 10-10 удаа тасалснаар тооцогдвол бүх хичээлүүд автоматаар F үнэлгээ тавигдана. Үүнээс үүдэн бидний тэтгэлэг гэх бүх хичээл зүтгэл хөдөлмөр маань салхинд хийсэж байна. Бид аргагүй эрхэнд хэвлэлд хандаж байна.
Яг энэ оюутан шиг зуу зуун залуус Засгийг газар, Улсын онцгой комисс, Гадаад харилцааны яамнаас тусламж хүсэж байна. Дэлхий даяар тархсан коронавирусийн эсрэг улс орнууд өөр өөрийн гэсэн арга хэмжээг авч байгаа. БНСУ-ын хувьд ийн хичээлийн жилээ үргэлжлүүлж байгаа учир Монгол оюутан залуус хувьд зайлшгүй тус орны зорих шаардлага үүсээд байгаагаа учирлаж байна.
Өнөөдрийн байдлаар БНСУ руу нэн яаралтай явах хүсэлтэй иргэдийн тоо ойролцоогоор 978-д хүрээд байгаа аж. Эдгээр иргэдийн дийлэнх дээр хэлсэнчлэн хичээл нь эхэлсэн сурч сургуулиас нь яаралтай ирэхийг шаардсан оюутнууд ба амралтаараа ирсэн гэрээт ажилчид байгаа аж.
БНСУ-ын хувьд энэ сарын 16-аас онлайнаар хичээлээ орж эхэлсэн бөгөөд хилээр орж ирээгүй тохиолдолд ирц болон дүнг тооцохгүй гэх шаардлагыг тавьж байгаа аж. Мөн ирэх дөрөвдүгээр сарын 1-ний дотор хилээр орж ирээгүй тохиолдолд жилийн чөлөөг автоматаар олгохоо мэдэгджээ.
Ихэнх оюутнуудын хувьд визний хугацаа энэ оны гуравдугаар сарын 31 -нд дуусч байгаа бөгөөд Гадаад харилцааны яам болон холбогдох байгууллагуудаас энэ асуудлыг “визний хөнгөвчилсөн нөхцөлөөр” олгохоор болсон ч БНСУ-ын их дээд сургуулиудаас “ЭСЯ-ны шаардсан элсэн суралцах зөвшөөрлийг олгох боломжгүй” хэмээн мэдэгджээ. Ингэснээр виз нь дууссан тохиолдолд шинээр дахин мэдүүлэх шаардлагатай болж байгаа аж. Иймээс дээрх шалтгаантай оюутан залуус холбогдох албаныханд хандан хүсэлт хүргүүлээд байгаа гэнэ.

О.ОНОН