Афганистанд цэргүүдийн үйлдсэн гэмт хэргийг шалгахыг шаардлаа

НҮБ-ын Хүний эрхийг хамгаалах байгууллага Австралийн Батлан хамгаалах яамны хэлтэст 2012 онд Исламын Бүгд найрамдах оронд иргэдийнх нь эсрэг үйлдсэн дайны гэмт хэргийн хариуцлагыг энэ улсын агаарын нисэх хүчний хорооны цэргүүд хүлээнэ гэж хэвлэл мэдээлэлд нийтлэгдсэний дараа  Афганистанд хүний эрхийг зөрчсөн болон хилс хэргээр цаазлагдсан хүмүүсийн талаар хадгалагдсан хэргийг шалгаж өгөхийг хүссэн байна. Олон улсын энэ байгууллага тус улсын Батлан хамгаалахын сайд Линда Рейнольдст илгээсэн захиандаа “АВС” телевизээр саяхан гарсан нэвтрүүлгээр энэ сарын 19-нд зэвсэгт хүчний нисэхийн тусгай албаны нэг цэргийн хийсэн хэргийн талаар мэдээлсэн байна. Мөн түүнийг үүрэгт ажлаас нь түтгэлзүүлзсэн болон эрх баригчид үүнийг  хүлээн зөвшөөрснийг  сануулжээ.

Түүнээс гадна Австралийг хариуцсан хүний эрхийг хамгаалах байгууллагын захирал Элайн Персон тус улсын Батлан хамгаалах яамнаас авсан арга хэмжээг сайшаасан байна. Мөн шинэ мөрдлөг эхлэх хүртэл энэ гэмт хэрэгтэй холбоотой бүх хүнийг байцаах ажиллагааг хойшлуулах ёстой гэж шаарджээ. Харин Хүний эрхийг хамгаалах байгууллагаас Батлан хамгаалахын сайд Линда Рейнольдсоос  гэмт хэрэгтнүүдэд хариуцлага тооцох, Австралийн Засгийн газрын Батлан хамгаалахын удирдлагууд 2016 оноос судалж байгаа Афганистанд дайны үеэр гэмт хэрэг үйлдсэн нисэх хүчний цэргүүдийн 55 хэргийн талаарх тайланг нийтлэхийг амлахыг хүссэн байна. НҮБ энэ тал дээр Линда Рейнольдсоос  Афганистанд зэвсэгт хүчний цэргийнхэн болон албан хаагчдын ажиллагааны үеэр  хүний эрхийг зөрчсөн үйлдэл болон дайнаар үйлдсэн байх боломжтой гэмт хэрэгтэй холбоотой гомдлын талаар бие даасан мөрдөн байцаалтыг батлан даахыг шаарджээ.


Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Х.Оюунболд
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2020-03-24 10:00:50
    уунийг бичсэн амьсгаа еерее ойлгож байгаам болов уу би л лав ойлгосонгуй оллоогийн малнуудын бичих ч гэж дээ
    162.158.7.38
    Мэдэгдсэн Хариулах