БНСУ-д Монгол Улсын хоёр иргэн коронавирусийн халдвар авчээ
 

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд  коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдээгүй болохыг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү мэдээллээ. Тэрбээр “2020 оны гуравдугаар сарын 19-нд Истанбул-Улаанбаатар чиглэлээр ирсэн 22 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Өмнө нь 24 хүнийг сонгож шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй гэдгийг та бүхэн мэдээлж байсан. Орхон аймагт тусгаарлагдсан зургаан хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ 284 хүн тусгаарлагдан шинжилгээ хийгдэж байна. 2020 оны гуравдугаар сарын 23-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн гурван сэжигтэй тохиолдлыг тусгаарлан, ажиглалтад авч, шинжилгээ хийж байна” гэлээ. 

Хэвлэлийн хурлын үеэр Франц улсад Монгол Улсын иргэн коронавирусийн халдвар авсан эсэх талаар тодруулахад Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Өнөөдрийн байдлаар Франц улсад Монгол Улсын иргэн халдвар авсан талаар мэдээлэл ирээгүй байна. БНСУ-д Монгол Улсын хоёр иргэн халдвар авсан гэх мэдээлэл ирсэн” гэлээ.

О.ОНОН 

 

Бусдад түгээх
  • gplus