М.Клечески: АНУ-аас Монгол Улсад 3.3 тэрбум төгрөгийн тусламж өгч байна
Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийж байна. Мэдээллийн эхэнд Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл өнөөдрийн мэдээллийг өргөтгөсөн байдлаар хийхээр болсон тухайгаа дуулгалаа. 
 
 АНУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд М.Клечески “Хэвлэлийн хуралд оролцох боломж олгосонд баярлалаа. АНУ-ын Засгийн газраас ОУ-ын хөгжлийн агентлагаараа дамжуулан COVID-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа Монгол Улсын Засгийн газарт дэмжлэг үзүүлэх зорилгоор ДЭМБ болон НҮБ-ын Хүүхдийн сангаас  3.3 тэрбум төгрөгийн тусламж өгч байгааг би энд зарлаж байна.
 
АНУ-аас үзүүлж буй энэхүү тусламжийг эрсдлийн үед иргэдийн болон мэдээлэл харилцаа холбооны бэлэн байдлыг дээшлүүлэх, нэн шаардлагатай байгаа хэрэгсэл материалаар хангах, усны хангамж, эрүүл ахуйн үйлчилгээг сайжруулах, мэдээлэл цуглуулах, дүн шилжилгээ хийхэд ЭМЯ-нд дэмжлэг үзүүлэхэд зориулна.
Монгол Улсын засгийн газрын өнөөдрийг хүртэл авч хэрэгжүүлж байгаа ажилд өндөр сэтгэгдэл төрж байна. Бид зангидсан гар шиг эвлэлдэн нэг нэгдэж нэг халдвартай тэмцэх ёстой болж байна " гэлээ.

Бусдад түгээх
  • gplus