Д.Нямхүү: Франц иргэний уушгинд гарсан өөрчлөлтүүд эргэн сэргэж, сайжирсан

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын талаар ээлжит мэдээллээ хийж байна. 

Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Истанбул-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн сонгож авсан 24 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан гэдгийг мэдээлж байсан. Өнөөдрийн байдлаар энэ чиглэлийн онгоцоор ирээд Цэргийн төв эмнэлэг тусгаарлагдсан 22 хүний шинжилгээ хийгдэж байна. Мөн Токиогийн онгоцоор ирж цэргийн эмнэлэгт тусгаарлагдсан 52 хүнээс коронавирус илрээгүй. Энэ мэт сонгож авсан хүмүүст шинжилгээг дэс дараатай хийж байна. Мөн Сэлэнгэ аймаг тусгаарлагдсан 22 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй. Гуравдугаар сарын 22-нд ХӨСҮТ болон орон нутагт сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Коронавирусийн халдвартай 10 хүний биеийн байдал тогтвортой, дунд зэрэг байна. Биеийн байдал нь хүнд байсан хоёр хүний биеийн байдал сайжирч, тогтворжиж байна. Франц иргэний уушгинд гарсан өөрчлөлтүүд эргэн сэргэж, сайжирч, эмчилгээ зохиж байгаа. Энэ мэдээг франц иргэнд дуулгахад тэрбээр баяртай байгаагаа мессежээр илгээсэн. Бид 10 халдвартай иргэдээ эмчилнэ” гэлээ. 

 

Бусдад түгээх
  • gplus