Дарханы зам үлгэр болж, Б.Энх-Амгалан сайдад далим болов

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард ашиглалтад орох байсан Дарханы замын үлгэр энэ өдрүүдэд үргэлжилж байна. Ирэх зургадугаар сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байсан уг замын ажил дахин хойшлогдохоор боллоо. Тодруулбал, Улаанбаатар-Дархан чиглэлийн замын бүтээн байгуулалтад ажиллах 105 ажиллах хүчнийг  чартер нислэгээр татаж авахаар болсон тухайгаа гурав хоногийн өмнө Б.Энх-Амгалан сайд дуулгасан. Гэтэл энэ шийдвэр нь цахим орчинд шүүмжлэлд дагуулсан учир Засгийн газар дахин хуралдаж, Хятад иргэдийг авчрах ажлыг хойшлууллаа. 

Ийн Улаанбаатар-Дархан чиглэлийн замын ажил хэрхэн яаж үргэлжлэх нь тодорхойгүй боллоо. Энэ чиглэлийн дөрвөн эгнээ 204.11 км авто замыг богино хугацаанд тавьж дуусгахын тулд таван багцад хуваан аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулсан байдаг. Эдгээр ААН-үүдийн хувьд бүгд Хятад компани. Гэтэл урд хөршид шинэ төрлийн коронавирусийн тархалт өндөр байгаа учир иргэд ийнхүү хүчтэй эсэргүүцэв. 

Дарханы замын ажлыг санхүүжүүлэгч байгууллага нь Азийн хөгжлийн банк бөгөөд тус банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газар болон хариуцагч мэргэжлийн инженер, зөвлөх инженерүүд замын ажлыг гэрээний хугацаандаа дуусгавар болгоход хяналт тавьж ажиллах үүрэг хүлээсэн. Иймээс өнгөрсөн долоо хоногийн эхээр  Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Азийн хөгжлийн банкны төлөөлөгчтэй уулзах үеэр гэрээт хугацаандаа ашиглалтад оруулахыг гүйцэтгэгч компаниудад шахаж ажиллуулахаа Азийн хөгжлийн банкны төлөөлөгч мэдэгдээд, хэрэв гүйцэтгэгч компаниуд асуудал гаргавал хар жагсаалтад оруулна гэдгээ илэрхийлж байв. Гэвч урд хөршөөс ажилтнууд авах асуудал ийнхүү хойшиллоо.  Ингэснээр Б.Энх-Амгалан сайд гүйцэтгэгч компаниудтайгаа хамт хар жагсаалтад орохоор болчихлоо. 

Өнгөрсөн жилийн зун намрын турш Улаанбаатар-Дарханы замыг хааж, энэ чиглэлд зорчих иргэдийн бухимдлыг дээд цэгт нь хүргэсэн. Бүх л бүтэн таван сарын турш хааж, сүпер зам тавина гэсэн амлалт хумхын тоос болов хувирсан байдаг. Эцэст нь Улаанбаатар-Дархан чиглэлийн чиглэлд машин хурдтай зөрөх төдийд хайрга чулуу үсэрсэн, энхэл донхолтой, эвдэрч сүйдсэн зам болон хувирсан. Харин одоо энэ чиглэлийн замын ажил хэрхэн яаж үргэлжлэх нь тодорхойгүй байна. 

Нэг үгээр Улаанбаатар-Дархан чиглэлийн зам барьж байгуулах үлгэр үргэлжилж, Б.Энх-Амгалан сайд коронавирустэй холбоотой урд хөршөөс ажилчид авч чадаагүй  гэх тайлбар тавих далим гарч ирэв. 

О.ОНОН

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Үлгэр ийнхүү төгсөв 2020-04-23 03:20:33
    Эрт урд цагт Дархан-Улаанбаатар хатуу хучилттай авто замтай байжээ. Харин нь XXI зуунд нэг БААТАР хөвүүн өөрсдийнхөө цүнх баригчидтай нийлээд хуулаад хаячихжээ
  • Иргэн 2020-03-24 16:45:29
    Энэ Энх-Амгалан гэгч сайд анхнаасаа худлаа царайтай нөхөр харагдаад байсан үнэхээр шоучин авилгачин новш юмаа энэ хувийнхаа бмзнесээс цааш сэтгэл гаргахгүй ээ
  • Зочин 2020-03-24 14:36:30
    104 битгий хэл хэдэн зуугаараа л хятадууд орж ирдэг ш дээ сайхан худлаа чалчих далим болж дээ
  • Зочин 2020-03-24 05:35:22
    Дотоодын компаниуд хааччихсан юм бэ? Өөрсдийн автозамчдаараа бариулж болдоггүй юм уу? Хэдий болтол гадныхныг царайчилж байх юм бэ?
  • Инженер 2020-03-23 13:28:42
    Энхамгалан сайд Мишээлээ өргөтгөж тохижуулаад завгүй бна. Юун зам.
  • Хэн нь далимдуулсан вэ? 2020-03-23 10:17:56
    Одоо Хятадуудаар зам тавихыг эсэргүүцээд байсан хүмүүс хүрз, жоотуугаа бариад замын ажлаа эхлээч дээ.Энэ ажлыг хийх гэхлээр эсэргүүцнэ, хийхгүй болохоор далимду...