Монгол Улсад коронавирусийн батлагдсан тохиолдол 10 боллоо
Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавирусийн халдварын тархалтын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү коронавирусийн халдвартай  дөрвөн хүн шинээр оношлогдож, Монгол Улсад коронавирусийн батлагдсан тохиолдол 10 болсон гэдгийг дуулгалаа.

Тодруулбал, энэ сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатарын онгоцоор ирсэн 156 иргэнд шинжилгээ хийхэд дөрвөн иргэнээс тохиолдолд коронавирус илэрсэн байна.
 
Бусдад түгээх
  • gplus