Хөл хорионы хугацааг 4 сарын 30-ны өдөр хүртэл сунгалаа
Өнөөдөр УОК-ын 13 дугаар хуралдаан болж дараах шийдвэрийг гаргалаа. 

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл сунгахаар болсон байна. Үүнд бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг түр зогсоосон хугацаа, ОУ-ын хуваарьт нислэг, төмөр замын ОУ-ын зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр хязгаарласан хугацаа багтаж байгаа юм. УОК-оос гаргасан шийдвэрийг Засгийн газрын хуралдаанд танилцуулж .шийдвэрлүүлэхээр болов.

С.Жангар
Бусдад түгээх
  • gplus