Ё.Баатарбилэг: Монгол Японы хамтарсан сургалтын эмнэлгийн асуудлыг бүрэн шийдвэрлэсэн
БСШУЯ-ын сайд Ё.Баатарбилэг өнөөдөр мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд АШУҮИС-ийн дэргэдэх Монгол Японы хамтарсан сургалтын эмнэлгийн техник тоног төхөөрөмж болон бусад асуудлыг өнөөдөр бүрэн шийдвэрлэлээ.Уг хамтарсан сургалтын эмнэлэг өнөөдрөөс БСШУЯ-ны харъяанд шилжсэн. Тус эмнэлэгт дүрс оношилгоо, уламжлалт анагаах ухаан, амбулатори, лаборатори, дуран гэсэн хэсгүүд ажиллаж байгаа. Цаашид тус эмнэлгт шаардлагатай 14 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилтийг Дэлхийн банкнаас хийхээр шийдвэрлэсэн учир бүрэн хүчин чадлаараа ажиллах боломж бүрдэх юм гэв.

Мөн УОК-оос манай яаманд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг эхлүүлэх эсэх талаар хандсан байгаа. Короновирусийн халдварын тархалт өвчний мэдээллийг нарийвчлан авахаар манай яам ЭМЯ-д хандсан. Энэ талаарх ЭМЯ-ны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын санал дээр үндэслэн сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг сунгах эсэх асуудлын талаар баасан гаригийн УОК-ын хуралд саналаа оруулна. Тэгэхээр хөл хорионы хугацаа дуусахаас 7 хоногийн өмнө уг асуудал шийдэгдэнэ гэсэн үг.

Төгсөх ангийн хүүхдүүдийн хувьд  ЭЕШ-нд бэлдэх зөвлөмж, мэдээлэл, ЭЕШ-нд ороход анхаарах талаарх мэдээллүүдийг бүх хүүхдүүдэд тарааж өгөх гэж байгаа. Энэ жил төгсөх хүүхдүүдэд хүндрэл учруулахгүйгээр шийдэхээр төлөвлөн ажиллаж байна. 

А.Мягмарсүрэн
Бусдад түгээх
  • gplus