Д.Сарангэрэл: COVID-19 илэрсэн 3 хүний хувьд хоёрынх нь биеийн байдал хэвийн нэгнийх нь хүндэвтэр байгаа
Улсын онцгой комиссын Шуурхай штабаас /2020/03/17/ ээлжит мэдээллийг хийж байна.

ЭМЯ-ны сайд Д.Сарангэрэл:

Өнөөдрийн байдлаар дэлхийн 164 оронд коронавирус бүртгэгдэж, 180,000 хүн халдвар авч 7000 гаруй хүн нас бараад байна.

Манай улсын хувьд1330 хүн тусгаарлагдсан байгаа бөгөөд 257 хүн ХӨСҮТ-д тусгаарлалтанд байгаа. Халдвартай Франц иргэний биеийн байдал сайн амин үзүүлэлтүүд хэвийн байгаа. Франц иргэний ойрын хавьталд тооцогдсон 88 хүний давтан шинжилгээ сөрөг гарсан  гэхдээ тусгаарлалтын хоног дуусаагүй байгаа.

Шинээр коронавирустай болох нь тогтоогдсон  3 хүний хувьд хоёрынх нь биеийн байдал хэвийн нэгнийх нь хүндэвтэр байгаа. Эдгээр иргэдтэй хамгийн ойрын хавьтлын  111 хүнийг ХӨСҮТ-д тусгаарласан байгаа бөгөөд 61 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан үлдсэн хүмүүсийнх удахгүй гарна.

Манайд илэрсэн тохиолдлууд бүгд гаднаас зөөвөрлөгдөж ирсэн байгаа. МУЗГ, УОК шуурхай хуралдаж эмнэлгийн тусламж үйчилгээний чадавхийг дээшлүүлэн бүрэн бэлтгэлээ хангасан байгаа. Иймд иргэдийг сандарч үймэн өвдсөн хүмүүсийг буруутган чичлэхгүй байхыг хүсье гэв.

С.Жангар
Бусдад түгээх
  • gplus