ОМ-136 тусгай нислэгээр 231 иргэн эх орондоо ирлээ

Өнөөдөр 07 цаг 57 минутад Берлин-Москва-Улаанбаатарын ОМ-136 тусгай нислэгээр 231 иргэн эх орондоо ирлээ.

Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албанаас Зорчигчдын эрүүл мэндийн мэдүүлгийг бөглүүлж, биеийн халууныг хэмжин, тандалт хийж, урьдчилан сэргийлэх зөвлөмж өгч, ариутгал халдваргүйжүүлэлт хийн, шаардлагатай бусад арга хэмжээг авч ажиллаж байна. Халуунтай нэг зорчигчийг ХӨСҮТ-д хүлээлгэж өгөв.

Бусад иргэдийг ХӨСҮТ, Цэргийн нэгдсэн төв эмнэлэг, "Амар" зочид буудалд 14 хоног тусгаарлана. Зорчигчдын ачаа, тээшийг ариутгаж, мөн 14 хоног тусгаарласны дараа хүлээлгэн өгнө.



МХЕГ

Бусдад түгээх
  • gplus