Хакүхо ганцаараа тэргүүлж байна
Японы Осака хотын сумогийн ордондүзэгчгүйгээр цоожтой хаалганы цаана болж байгаа хаврын эхний тэмцээн буюу Харү башё дундаа орлоо. Найм дахь өдрийн дараа их аварга хакүхо М.Даваажаргал нэг ч уналгүйгээр башёг ганцаараа хошуучилж байна.

Тэмцээний найм дахь өдөр нэг унаатай явсан Митакаүми, секиваке Осонаяма нар өрсөлдөгчиддөө унаж тэргүүлэгчдийн хоёр дахь эгнээнээс хасагдав. Харин Аойяма, Таканашёо нар долоон даваатай аваргын араас нэхэж байна. Монгол сумочдоос  их аварга Какирюү Г.Ананд зургаан даваа хоёр унаатай яваа бол Кирибаяма Б.Лхагвасүрэн, Азүмарюү С.Тодбилэг нар дөрвөн даваатай, Тамаваши Б.Мөнх-Оргил хоёр даваатай тэмцээнээ үргэлжлүүлж байгаа юм.

Түрүүлэх эрэмбэтэй бөхийн нэг энэ тэмцээний ганц озеки Такикейшо гурав уначихсан, озеки цолоо алдаад байгаа Такиясү тэмцээний тав дахь өдөр гэмтэж дэвжээгээ орхиод байна.
 
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Д.Надмид
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ганаа 2020-03-16 08:13:52
    Надмид минь зураг нь үзэгчтэй л харагдаад байх юм даа.
  • зочин  2020-03-16 06:10:10
    сумогийн аварга баячууд монголдоо хандив өргөөч дээ монгол хүний генээр японыг ялж байгаа биз дээ
    • ХУУЛЬЧ  2020-03-16 09:39:55
      .ЭНЭ ХҮН ӨӨРӨӨ ХАНДИВ ӨРГӨСӨН ЮМ БОЛОВ УУ ,,,ЭХЛЭЭД ӨӨРИЙГӨӨ НОТЛООД ДАРАА НЬ БУСДЫГ БАЯН ЯДУУГААР ДУУД ,,,ХҮН ХӨЛСӨӨ ГАРГАЖ ОЛСОН ЗҮЙЛЭЭ ЯАЖ ЗАРАХАА МЭДНЭ