Роналду зочид буудлаа үнэгүй эмнэлэг болгож, эмч нарын цалинг хувиасаа өгөхөөр болов
Ювентус ба Португалийн шигшээ багийн довтлогч Криштиану Роналду өөрийн Pestana CR7 зочид буудлыг үнэ төлбөргүй эмнэлэг болгож, COVID-19 коронавирусийн халдвартай тэмцэхэд нь эх орондоо туслахаар шийджээ.

Мөн эмнэлэг болгосон буудалд ажиллах бүх эмч, эмнэлгийн ажилчдын цалинг хувиасаа гаргахаар болсон байна. 

Сануулж хэлэхэд шинэ төрлийн коронавирусийн өвчлөл 2019 оны сүүлээр Хятадын Ухань хотод бүртгэгдсэн. Удалгүй вирус дэлхий даяар тархаж одоо халдвар авсан хүний тоо 150 мянгаас давж, үүнээс таван мянга гаруй нь нас бараад байгаа билээ.

С.Тайшир
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus