ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу Н.Батбаярт хариуцлага тооцох уу?
Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаад Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал, гадаад өр зээлийн асуудалд дүгнэлт хийжээ. Хуралдаанаар Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт хариуцлага тооцож албан тушаалаас нь огцруулах ёстой гэсэн шийдвэр гаргасан гэх мэдээлэл байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин чуулганы танхимд “Чингис бондын зарцуулалт олон нийтэд ил болоогүй байтал дахиад өр зээл тавих тухай ярьж байна. Хуулийг нь өөрчлөх тухай ярьж байна.

Ингэж болох уу, Н.Батбаяр аа. Чамайг ҮАБЗ-өөс хариуцлага тооцох шийдвэр гарсан байна билээ. Чиний энэ бодлогогүй алхам удаан үргэлжилбэл ирээдүйд хүн бүр өрөнд орж дуусах нь. Одоо хүн бүрийг дөрвөн сая төгрөгийн өртэй болгочихоод байгаа биз дээ” гэсэн юм. Нөгөө талаас ҮАБЗ-өөс Засгийн газарт зөвлөмж өгөх  шийдвэрийн 2.7 дугаар заалтад “Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2012 оны 28/20 дугаар зөвлөмжийн 2.4  дэх заалтыг биелүүлээгүй албан тушаал танд хариуцлага  тооцох” гэжээ. 

Тэгвэл ҮАБЗ ямар хүнд хариуцлага тооцохыг чиглэл болгосон зөвлөмжийн 2.4-ийн заалтад ингэж бичжээ.  “Засгийн газрын хүлээх эрсдлийг багасгах, хөрөнгө оруулалтын орчинг дэмжих үүднээс нэг төсөл, хөтөлбөрт хийх санхүүжилт нь тухайн төслийн нийт санхүүжилтийн гуравны нэгээс хэтрэхгүй байх” гэсэн заалт байна. Өөрөөр хэлбэл, ҮАБЗ-өөс аливаа төслийн гуравны нэгээс  илүүг “Чингис” бондоос санхүүжүүлсэн албан тушаалтанд хариуцлага тооц гэж Засгийн газарт тодорхой чиглэл өгчээ.  Тэгэхээр хэн гэдэг албан тушаалтан аливаа төслийн тодорхой хувийг “Чингис” бондоос санхүүжүүлсэн бэ гэдэг асуудал урган гарч ирж байна. Ийнхүү ҮАБЗ-өөс гаргасан зөвлөмжийн дагуу Н.Батбаярт хариуц­лага тооцох эсэхийг харж суух л үлдэж байна.

Д.БОЛОР
ЗУУНЫ МЭДЭЭ

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ОДоржпүрэв 91153875 2014-05-29 07:07:48
    Монгол Улс одоо Хуилтаи,Засагтаи,ТӨРтэи болохнь ээ овоо доо
    103.10.23.84
    Мэдэгдсэн Хариулах