Л.Мөнхтүшиг: БНСУ-д коронавирусийн халдвар авсан Монголын нэг иргэн бүрэн эдгэрсэн

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдвартай холбоотой цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.03.14/ хийлээ.

Энэ үеэр БНСУ-д Монгол Улсын хоёр иргэн халдвар авсан тухай цахим орчинд тархсан мэдээлэлтэй холбогдуулан ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг "Хамгийн түрүүн манай улсын иргэн эрүүл саруул байгаа гэдгийг хэлмээр байна. БНСУ дахь Элчин яамаараа дамжуулж тус улсын Халдварт өвчин судлалын төвөөс тодруулахад Монгол Улсын иргэн, 28 настай Б Тэгү хотод ханиадны шинж тэмдэг илэрч, дүүргийн эмнэлэгт хандаж, шинжилгээ өгөөд хоёрдугаар сарын 27-ны өдөр эерэг гэсэн хариу гарсан. Тухайн эмнэлгээс вирусийн хэмжээ маш бага гэсэн тул нэг удаа дусал эмчилгээ хийгээд гэрийн хорионд байх чиглэл өгсөн. Ингээд энэ сарын 6, 7-нд дахин шинжилгээ өгөхөд сөрөг хариу гарсан тул эрүүл саруул байгаа. Нэг иргэн ийнхүү өмнө нь халдвар авсан нь тогтоогдсон. Нөгөө нь элэгний хурц үрэвслийн улмаас нас барсан иргэн байгаа" гэлээ.

 
Бусдад түгээх
  • gplus