Манай улсын хоёр иргэн БНСУ-д коронавирусийн халдвар авсан талаарх албан ёсны мэдээллийг хүлээж байна
Бүгд Найрамдах Солонгос Улсад Монгол Улсын хоёр иргэн коронавирусийн халдвар авсан тухай мэдээлэл  тус улсын хэвлэлүүдээр гараад байгаа аж. Иймээс энэ талаарх  БНСУ-ын талаас албан ёсны мэдээллийг хүлээж байгаа талаар УОК-оос мэдээлжээ.

Учир нь БНСУ-ын хэвлэлүүдээр зөрүүтэй мэдээллүүд ч явж байгаа тул БНСУ дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас тус улсын Халдварт өвчин судлалын төвтэй холбогдсон бөгөөд тус төвөөс нарийвчилж тодорхой мэдээлэл өгөхөөр болсон байна.
 
О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus