АНУ бүх нислэгийг цуцаллаа
Ерөнхийлөгч Доналд Трамп 4600 гаруй хүний аминд хүрээд байгаа коронавирусийн улмаас Еюропоос АНУ-руу хийх бүх нислэгийг цуцалсан байна. Тэрээр "Европоос АНУ руу хийх бүх нислэгийг 30 хоногоор цуцалсан. Шинэ дүрэм өнөөдөр шөнө дундаас эхлэн хэрэгжинэ" гэж мэдэгджээ.

Түүнээс гадна Их Британи энэ арга хэмжээнд хамрагдаагүй гэв. Мөн БНХАУ, Өмнөд Солонгос дахь нөхцөл байдлыг дүгнэж үзнэ. Нислэгийн энэ чиглэлүүдийг цуцлахгүй байх магадлалтай гэжээ. АНУ энэ арга хэмжээнээс гадна эх оронд нь ирэхээс өмнө Шенгенийн орнуудаар 14 хоног аялсан гадаадын иргэдийг хүлээж авахыг хйошлуулсан гэж тус улсын Үндэсний аюулгүй байдлын департаментаас мэдээлсэн байна.

Энэ байгууллагаас "Өчигдөр ерөнхийлөгч Доналд Трамп АНУ-д ирнэ гэж товлосон Европын зарим оронд ямар нэгэн хугацаагаар 14 хоног байсан бусад орны иргэдийг хүлээж авахгүй байх ерөнхийлөгчийн тунхаглалд гарын үсэг зурлаа" гэж мэдэгдэв. Тодруулбал, Шенгенийн орны тоонд Австри, Бельги, Чех, Дани, Эстони, Финлянд, Франц орж байгаа аж.

Гэхдээ энэ дүрмийг албан ёсны байнгын оршин суугч иргэд, АНУ-ын иргэний гэр бүлийнхэн болон энэ тунхаглалд хүлээн зөвшөөрсөн хүмүүст хэрэгжүүлэхгүй гэж мэдэгдэлдээ дурджээ. Үүнээс гадна Доналд Трамп 200 сая ам.долларыг энэ өвчинтэй тэмцэхийн тулд хандивлахаар болсон байна.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Бусдад түгээх
  • gplus