Увсад тусгаарлагдсан Англи иргэний шинжилгээний хариу сөрөг гарчээ
Коронавирусийн халдвар илэрсэн, Францын иргэнтэй хамт онгоцоор хамт ирсэн, зэрэгцээ суудалд зорчсон Англи улсын иргэнийг Увс аймгийн Бөхмөрөн суманд тусгаарласан, шинжилгээ аваад байсан.

Тэгвэл тухайн иргэний шинжилгээний хариу сөрөг гарсан талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өөрийн цахим хуудаснаа “Коронавирус илрэн, эмчлэгдэж байгаа Франц иргэнтэй онгоцонд хамт сууж ирсэн, одоо Увсад байгаа англи хүний коронавирусын шинжилгээ СӨРӨГ гарчээ” хэмээн мэдээлжээ. 


О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus