Олимпийн эрхийн тэмцээн цуцлагдсаар байна
Хятадад гарсан коронавирусийн халдвар дэлхий дахинд тарсны улмаас спортын олон уралдаан тэмцээн цуцлагдаад байгаа билээ. Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос гуравдугаар сарын 27-29-нд Хятадын Сианд болох байсан Ази тивийн олоимпийн эрхийн эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөх, сонгомол барилдааны тэмцээнийг цуцалсан байна.

Энэ тэмцээнийг зохион байгуулахаар Киргиз улс санал гаргасан ч коронавирусийн халдварын аюул улам нэмэгдэж байгаа тул тэмцээнийг  зохион байгуулахаас татгалзжээ. Мөн энэ удаа чөлөөт бөхийн Африк, Далайн орнуудын олимпийн эрхийн тэмцээнийг зохион байгуулахаас Марокко улс татгалзаад байна. Тус тэмцээн Мароккод энэ сарын 13-15- нд явагдах ёстой байв. Мароккод коронавирусийн халдварынн анхны тохиолдол өнгөрсөн даваа гаригт гарснаас хойш Засгийн газраас нь жудо бөхийн Гранпри тэмцээнийг мөн цуцалсан юм. Ази болон Африк, Далайн орнуудын олимпийн эрхийн тэмцээний хуваарь, болох газрыг Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос мэдэгдэх юм байна.
 
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Б.Туул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.