Хэт их айдаст автаж дархлаагаа сулруулахгүй байх, худал мэдээлэл тараахгүй байхыг анхааруулав
Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.03.12/ хийлээ. 

Хэвлэлийн хурлын эхэнд 24 цагийн дотор дэлхийн 117 оронд өвчлөл бүртгэгдэж, ДЭМБ-аас коронавирусийн халдварыг дэлхий нийтийг хамарсан цар тахал хэмээн зарласан тухай мэдээллийг өглөө. Дэлхийн нийтээрээ сүүлийн 100 жилийн хугацаанд дөрвөн цар тахалтай тулгарсан байна. Эдгээр нь гол төлөв томуугийн тахал байсан аж. Хамгийн сүүлийн цар тахал  нь 2009 оны томуугийн А хүрээний H1N1 буюу гахайн томуу юм. Харин 1918 онд дэлхий дахинд хамгийн олон хүнийг өвчлөл, эндэгдэлд хүргэсэн тахал гарч байжээ.

ДЭМБ-аас эрсдэл бүлэгт өндөр настан буюу 60-аас дээш насныхан хамрагдаж байсан бол өнөөдөр 40-өөс дээш насныхан хамрагдах болжээ. Тиймээс 40-өөс насныханд зориулан тусгай зөвлөмжүүдийг гаргаж байгаа аж.
 
Цар тахлын үед хэт их айдаст автаж дархлаагаа сулруулахгүй байх, цуу ярианд итгэж, худал мэдээлэл тараалгүй, эмч,эмнэлгийн ажилчдын гаргасан заавар зөвлөмжийг даган шинжлэх ухаанд суурилсан зөвлөгөө мэдээлэлд итгэхийг Эрүүл мэндийн яамнаас анхаарууллаа. 
 
ДЭМБ-ын халдварт өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн О.Ариунтуяа "ДЭМБ-ийн гуравдугаар сарын 10ны мэдээгээр COVID19 халдварын тархалт 118326-д хүрлээ. БНХАУ-д 31 нас баралт шинээр бүртгэгдсэн бол БНСУ-д 242 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Иранд 881 тохиолдол шинээр бүртгэгдэж нийт тохиолдол 8042, Италид 997 тохиолдол шинээр бүртгэгдэж нийт тохиолдол 10149-т хүрчээ. Сүүлийн хоёр долоо хоногт БНХАУ-аас бусад улсад бүртгэгдэж байгаа халдвар 13 дахин, халдвар гарч байгаа улсын тоо 3 дахин нэмэгдсэн байна.

ДЭМБ-ын ерөнхий захирал хэлсэн үгэндээ зарим улс орон тахлыг тогтоон барих арга хэмжээ авахгүй байгаад харамсаж буйгаа илэрхийлсэн. Улс орнууд халдварын тохиолдлыг эрт илрүүлж, хавьтлыг нэг бүрчлэн судалснаар анхны тохиолдлыг голомт болохоос сэргийлэх нь чухал байна" гэлээ. 
 
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал: Тусгаарлан ажиглах байранд нэгдүгээр сарын 9-нөөс хойш 1248 хүн хяналтад байсан. Өнөөдрийн байдлаар БХЯ-ны Цэргийн төв эмнэлэгт 65, Сэлэнгэ аймагт 8, Жаргалантын аманд байгаа 23 иргэнийг өнөөдөр ажиглалтаас тусгаарлана. Биеийн байдал сайн, гарсан өөрчлөлт байхгүй байгаа.  Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын дарга, цагдаагийн дэд хурандаа П.Эрдэнэбат "Монгол Улсад COVID-19 вирусийн анхны тохиолдол илэрсэнтэй холбогдуулан халдвар авсан байж болзошгүй 260 хүнийг тогтоох ажлыг цагдаагийн байгууллагаас явууллаа. Франц улсын иргэнтэй ойрын болон дам байдлаар харилцаанд орсон иргэдийг тогтоох ажлыг явуулахад 300 гаруй хүнтэй харилцаанд орсон болох нь урьдчилсан байдлаар тогтоогдсон.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: Франц иргэний ойрын хавьтлын 126 хүний шинжилгээний хариу гарч, халдваргүй болох нь тогтоогдсон. Франц иргэний хувьд эмчилгээ хийгдэж байна. Давтан шинжилгээ өнөөдөр хийсэн. Мөн гуравдугаар сарын 10-нд тусгаарлагдсан дөрвөн хүний шинжилгээний хариу сөрөг гарсан.Түүний сэтгэл санааны байдал маш тогтворгүй байна. Уг иргэн манай улсын эмчийн ур чадвар, эмчилгээнд найдаж байгаагаа илэрхийлсэн.  Өчигдөр ХӨСҮТ-д найман сэжигтэй тохиолдол тусгаарлагдан тандалт шинжилгээ, эмчийн үзлэг хяналт хийгдэж байна. Өнөөдрийн байдлаар нийт 149 хүнийг хяналтад авсан байгаа.
 
Б.Сувдаа
 
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2020-03-12 07:28:41
    тэр хүн хурдан эдгэрээсэй,Монголчууд бид залбирч байгаа шүү.өөрийх нь дархлаанаас хамаарна да.сэтгэл санаа бас өөдрөг бх хэрэгтэй,Эмч нартаа Амжилт амжилт
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах