БНСУ коронавирусын эсрэг вакцины антигенийг анх удаа амжилттай гаргаж авчээ
БНСУ-ын Чүннамын Үндэсний Их Сургуулийн багш, профессор Сео Санг-Хигээр ахлуулсан судалгааны баг нь эс ургуулах технологи ашиглан  коронавирусийн эсрэг вакцины антигенийг анх удаа амжилттай гаргаж авчээ.

Профессор Сео хэлэхдээ "Ургуулсан эсүүддээ коронавирусээр  халдварлуулж, вирусыг өсгөх замаар халдварлах чадварыг нь алдагдуулж, вакцины антигенийг үүсгэж авсан. Үйлдвэрт богино хугацаанд их хэмжээний вакцин үйлдвэрлэх боломжтой байдлаар ажлаа гүйцэтгэж байгаа" гэлээ. Судалгааны багийнхны эцсийн зорилго нь хамрын цацлага хэлбэрийн вакциныг үйлдвэрлэх юм байна. 

Тэд вакцинаа амьтан дээр туршиж дархлаа болон аюулгүй байдлыг нь шалгах бөгөөд энэ нь дээд тал нь 6 долоо хоног орчим зарцуулагдах тооцоо гарчээ.
ҮTN-ийн мэдээг орчуулав.

Ц.Өнөрзаяа
Күүкмин Их Сургуулийн багш
БНСУ, Сөүл хот
Бусдад түгээх
  • gplus