“Хуавей” компанитай хамтран ажиллах хугацаагаа сунгалаа

АНУ-ын Засгийн газар компаниудаа БНХАУ-ын технологийн салбарыг ноёлдог гар утас үйлдвэрлэгч “Хуавей” компанитай хамтран ажиллахыг зөвшөөрсөн зөвшөөрлийн хугацааг тавдугаар сарын 15-ныг хүртэл сунгахаар болсон гэж тус улсын Худалдааны департаментаас мэдээлсэн байна. Мөн хамтран ажиллах компанийн жагсаалтад нэр нь багтсан АНУ-ын биш 114 харьяа байгууллагатай хамтран ажиллах хугацааг сунгахаар шийдвэрлэсэн гэж мэдэгджээ. Энэ байгууллага ирэх сарын 1-нд дуусах байсан гэрээний хугацааг шалгаснаар шийдвэрийг гаргасан аж. Түүнээс гадна “Хуавей” компанитай хамтран ажиллах АНУ-ын компаниуд зөвхөн тус улсын үндэсний аюулгүй байдалтай холбоогүй салбарт хамтран ажиллах болно гэж дурджээ. АНУ энэ компанийг зэвсэгт хүчин, БНХАУ-ын тагнуулын албатай хамтран ажилласан болон багаж хэрэгслээ хууль бусаар ажиглалт хийх зорилгоор ашигласан гэж буруутгажээ. Харин үүнийг нь “Хуавей” компани үндэслэлгүй гүтгэлэг, улс төрийн шалтгаантай болон өрсөлдөөнд ашиглаж байгаа арга хэмээн үзэж байгаагаа мэдэгдсэн байна. Вашингтон өнгөрсөн тавдугаар сард “Хуавей” компани болон түүний 70 орчим охин компанийг АНУ-ын технологийг худалдан авах,  компаниудаа Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр бизнес хийхээс сэргийлэх зорилгоор хар жагсаалтдаа оруулсан билээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Х.Оюунболд

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.