ДЭМБ: Шинэ төрлийн коронавирусийг албан ёсоор ''цар тахал'' гэж зарлалаа

ДЭМБ шинэ төрлийн коронавирусний халдварыг цар тахлын хэмжээнд хүрсэн хэмээн зарлалаа. Цар тахлыг ямар нэгэн байдлаар тодорхойлсон тодорхой зүйл байдаггүй ч "үхэлд хүргэж болзошгүй вирус", "хүнээс хүнд халдаж буй байдал", "Дэлхий нийтийг буюу олон улс орныг хамарсан өвчлөл" гэсэн үндсэн гурван шалгуур үзүүлэлтийг харгалзан үзэж ДЭМБ албан ёсоор зарладаг гэж CNN мэдээллээ. 

Харин ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесус “ДЭМБ тархалтын байдалд тухай бүрт нь үнэлгээ хийж байсан бөгөөд тархалт болон түүнээс үүдэлтэй хүндрэл ноцтой түвшинд хүрсэн. Халдварт өвчинд хайхрамжгүй хандах байдал мөн ноцтой түвшинд хүрлээ гэж үзэж байна. Иймд бид шинэ төрлийн коронавирусийг цар тахал гэх ангилалд хүрч очлоо гэсэн дүгнэлт хийлээ" гэлээ.

О.ЭРХЭС 

 

Бусдад түгээх
  • gplus