Б.Чинзориг олимпийн эрхээ авлаа
Иорданы  Амман хотноо Ази, Номхон далайн орнуудын боксын тамирчдын дунд олимпийн эрхийн төлөө тэмцээн үргэлжилж байна. Энэ тэмцээнд манай улсаас эрэгтэй найм, эмэгтэй таван тамирчин өрсөлдөж байгаа юм. Тэмцээний зургаа дахь өдөр эрэгтэйчүүдийн 75 кг-д О.Бямба-Эрдэнэ, 52 кг-д Х.Энхмандах, +91 кг-д Д.Отгонбаяр, 63 кг-д Б.Чинзориг нар медалийн төлөө тоглолтоо хийлээ.

Тэднээс Армийн дэлхийн аварга ОУХМ Б.Чинзориг Энэтхэгийн тамирчин Каушик Манишийг 3:2-ын харьцаатай ялсанаар "Токио 2020" олимпийн эрхээ авлаа. Тэрээр боксын төрлөөс олимпийн эрх авсан анхны тамирчин болж байна. Тэгвэл Б.Чинзориг өчигдөр Узбекистаны тамирчин Абдураймов Елнуртай мөнгөн медалийн төлөө рингэнд гарсан юм. ДАШТ-ний хүрэл медальт, Азийн тоглолтын аварга Э.Цэндбаатар, Х.Энхмандах нарт нэлээд найдлага тавьж байсан ч тэд хагас шигшээ тоглолтын өмнө ялагдаж тэмцээнээ дуусгажээ. Энэ тэмцээний хөнгөн жингийн эхний зургаа, дунд жингийн эхний тав, хүнд жингийн эхний дөрвөн байр эзэлсэн тамирчид олимпийн эрх өвөртлөх байв.

Энээ удаа олимпийн эрх авч чадаагүй тамирчид тавдугаар сард Парист болох тэмцээнд хүч үзэж таарах нь ээ.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.